Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2024 болов

2024/10/10
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
2 Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай тайлбар яриа хийв
   10 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд “Японд суралцах тухай мэдээллийн яармаг 2024” болж өндөрлөлөө. Нээлтийн үеэр Элчин сайд М.Игавахара хэлсэн үгэндээ “Монголын улс төр, эдийн засаг, эрдэм шинжилгээ, эрүүл мэнд, урлаг зэрэг олон салбарт Японд суралцан төгсөгчид улсаа төлөөлөн ажиллаж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Эндээс Японд сурч боловсрох нь өөрийгөө хөгжүүлэх чухал боломж гэдгийг харж болно. Монгол залуус Та бүхний сурч хөгжих бүх талын хичээл, зүтгэл үр өгөөжөө өгч, Японд ирж суралцан, тэрхүү мэдлэг, туршлагаа ашиглан өндөр амжилт гаргахыг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэв.
   2 өдөр үргэлжилсэн энэ удаагийн яармагт 1,000 гаруй хүн ирж, их дээд сургуулиудын мэдээлэлтэй танилцан, Япон суралцах тухай зөвлөгөө авсан юм.
   ЭСЯ-наас Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар тайлбар яриа хийн, өөрсдийн мэдээллийн буланд хувь хүмүүсийн асуултад хариулт өглөө.
3 ЭСЯ-ны мэдээллийн буланд зөвлөгөө өгөв