“Японд суралцах тухай мэдээллийн яармаг” зохион байгуулагдав
2023/10/10

10 дугаар сарын 7-ноос 8-ны өдрүүдэд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд “Японд суралцах тухай мэдээллийн яармаг” зохион байгуулагдлаа. Элчин сайд Х.Кобаяши 7-ны өдөр болсон нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Японы аль ч их сургууль өндөр түвшний боловсрол эзэмших боломжийг олгодогт итгэлтэй байна. Үүний зэрэгцээ Япон нь Монголоос ялгаатай үзэл бодол, өвөрмөц хэв маягийг танилцуулж, Та бүхний ирээдүйд чухал туршлага олж авах улс орон болно гэдэгт итгэж байна. Та бүхнийг хичээл зүтгэл гаргаж Японд суралцаасай.” хэмээв.
2 өдөр үргэлжилсэн энэхүү мэдээллийн яармагт давхардсан тоогоор 1,100 орчим хүн хүрэлцэн ирж, их сургууль тус бүрийн танилцуулгыг анхааралтай сонсож, Японд суралцахтай холбоотой сонирхсон асуултаа тавьж байлаа.
Тус ЭСЯ Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар тайлбар яриа хийхийн хамт энэхүү хөтөлбөрт хамрагдан Японд суралцсан залуус бодит зөвлөгөө өгөх мэдээллийн буланг ажиллуулав.