“Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2025” зохион байгуулагдав
2025/10/9
Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулж буй нь
Мэдээллийн яармагийн үеэр
10 дугаар сарын 4-нөөс 5-ны өдрүүдэд, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд “Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2025” арга хэмжээ зохион байгуулагдаж үүнд Японы ЭСЯ дэмжигч байгууллагаар оролцлоо. Энэхүү арга хэмжээнд Японы 9 их дээд сургууль, 1 байгууллага оролцон Японд суралцах тухай тайлбар яриа хийхийн зэрэгцээ өөрсдийн мэдээллийн буланд хүн тус бүрийн сонирхсон асуултад хариулж, зөвлөгөө өгч байв. Тус ЭСЯ-ны зүгээс Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. Уг мэдээллийн яармагт Японд суралцах хүсэлтэй 1,000 гаруй хүн хүрэлцэн ирсэн байна.
ЭСЯ-ны мэдээллийн булан
