Японд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхэлж буй байдлын талаархи судалгаа

2021/11/17
 Японд сургууль төгсөгчдийг хамарсан онлайн судалгааг Японы Оюутныг Дэмжих Байгууллага (JASSO) зохион байгуулна. Уг судалгааны зорилго нь Японд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг мэдэж, задлан дүгнэх явдал юм.Судалгааны дүнг Японы Оюутныг Дэмжих Байгууллага (JASSO)-ын цахим хуудсанд байршуулахаар төлөвлөж байна. Японд сургууль төгсөгчид Та бүхнээс хамтран ажиллахыг хүсэж байна.
 
Анкетыг байршуулсан линк:
Япон хэлээр       https://www.online-system.jasso.go.jp/survey/allalumni/ja
Англи хэлээр     https://www.online-system.jasso.go.jp/survey/allalumni/en
(Бөглөх хугацаа: 5-8 минут орчим)
 
Судалгааны хугацаа:
2021 оны 11 сарын 17 (лхагва)-ноос 12 сарын 19-ний (ням) өдөр
 
Судалгааны дүнг нийтэд мэдээлэх:
Японы Оюутныг Дэмжих Байгууллага (JASSO)-ын албан ёсны цахим хуудсанд байршуулахаар төлөвлөж байна.
https://www.jasso.go.jp
 
Уг судалгаатай холбоотой асуудлаар доорхи хаягаар хандана уу:
Japan Student Services Organization (JASSO)
Study in Japan Global Network Project Headquarter,
Mail address: sjgn@jasso.go.jp