“Япон суралцах тухай мэдээллийн яармаг 2026” зохион байгуулагдав

2026/10/6
1 Японы ЭСЯ-ны Дэд тэргүүн К.Кондо мэндчилгээ дэвшүүлэв
2 Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга хийв
   10 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Монгол Японы Хүний нөөцийн хөгжлийн төвд “Японд суралцах тухай мэдээллийн яармаг” зохион байгуулагдлаа. 2 өдөр үргэлжилсэн тус яармагт Японы 13 их сургууль, 1 боловсролын байгууллага оролцож, тэнд ирсэн Японд суралцах хүсэл, сонирхолтой 700 гаруй хүнд мэдээлэл хүргэж, танилцуулга хийлээ.
   Тус арга хэмжээг Японы ЭСЯ-наас дэмжин оролцсон бөгөөд нээлтэд тус яамны Дэд тэргүүн К.Кондо оролцож мэндчилгээ дэвшүүлэв. Мөн тус яамнаас Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулга хийж, мэдээллийн буланд иргэдэд энэ талаар тайлбар, зөвөлгөө өглөө.

 
3 Арга хэмжээний үеэр
4 Японы ЭСЯ-ны мэдээллийн буланд ганцаарчилсан зөвлөгөө өгөв