Онцлох яриа: “Иргэд хоорондын харилцааны эхлэл, итгэл үнэмшил”
2025/12/3
Игавахара Масарү: Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Р.Жигжид: Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан, Монгол Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн тэргүүн
С.Баттулга: МУИС-ийн профессор, Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэгийн ерөнхийлөгч
1974 онд Япон, Монгол хоёр улсын хооронд “Соёлын хэлэлцээр” байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан 2024 оны 9 дүгээр сард болж өрнөсөн доорх харилцан яриаг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Энэхүү харилцан ярианд хоёр орны иргэд хоорондын харилцаа дөнгөж эхлэх үед болон ардчиллын дараах шилжилтийн үед Японд их сургууль төгсөж ирээд, хоёр орны харилцааг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж ирсэн хоёр эрхэм болох Элчин сайд Р.Жигжид (Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд асан, Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн тэргүүн), МУИС-ын доктор, профессор С.Баттулга (Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэгийн ерөнхийлөгч) болон Элчин сайд М.Игавахара нар оролцож, “Хоёр орны иргэд хоорондын харилцааны эхлэл” сэдвийн хүрээнд иргэдийн харилцааны өнгөрсөн түүхийг эргэн санаж, ирээдүйн төлөвийг зураглан харсан тун ач холбогдолтой ярилцлага болсон юм.
1974 онд байгуулсан “Соёлын хэлэлцээр” нь хоёр орны иргэдийн харилцааны эхлэлийг тавихад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүнээс нэг жилийн дараа буюу 1975 онд Японоос Монголын Засгийн газрын тэтгэлгээр оюутан хүлээн авч эхэлжээ. Мөн тухайн жил МУИС-д япон хэлний анги нээгдэж, япон хэлтэй боловсон хүчнийг бэлтгэх суурь тавигдан, удалгүй 1976 онд Монгол Улсаас Японы Засгийн газрын тэтгэлэгт анхны оюутан Японыг зорьж байжээ. Үүний дараа тодорхой тооны оюутан солилцоо үргэлжлэн явсаар 1990 онд Монгол Улсад ардчилал өрнөснөөр иргэд хоорондын харилцаа эрс эрчимжсэн юм. Үүний үр дүнд 1995 онд Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг байгуулагдан эдүгээ 2,000 гаруй гишүүнтэй байгууллага болон өргөжиж, эдгээр оюутан залуус хоёр орны иргэдийн харилцаанд ч томоохон хувь нэмэр оруулсаар байна.
2025 онд Монгол Улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 50 жил, Жугамо нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан олон арга хэмжээ зохион байгуулагдлаа. Үүнийг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргасан холбогдох бүхий л хүмүүст чин сэтгэлийн талархал дахин илэрхийлье. Монгол дахь Японы ЭСЯ цаашид ч оюутан солилцоо зэрэг хоёр орны иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхийн төлөө бүх харилцааны үндэс болох “хүн төвтэй” хөгжлийг дэмжиж, энэ хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллах болно.

1. 1980-аад оны дунд үе хүртэл
С.Баттулга: Япон, Монголын хооронд Соёлын хэлэлцээр 1974 онд байгуулагдан, 2024 онд 50 жилээ угтсан. Үүнээс 2 жилийн өмнө буюу 1972 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосон байдаг. Соёлын хэлэлцээр байгуулагдсанаас хойш иргэд хоорондын харилцаа идэвхжиж эхэлсэн нь энэхүү хэлэлцээр нэн чухал байсныг илтгэдэг. Миний бодлоор иргэд хоорондын харилцаан дээр хоёр орны харилцааны хөгжил тулгуурлаж ирсэн санагддаг. Та бүхэн энэ талаар юу гэж бодож байна вэ?
Р.Жигжид: Тиймээ, хоёр орны харилцааг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудал аль аль талд байсан болов уу. Энэ нь соёлын салбараас эхэлсэн гэж бодож байна. Цаашлаад эдийн засгийн хэлэлцээр байгуулж улам өргөжсөн. Соёлын хэлэлцээр байгуулагдсанаар иргэд хоорондын харилцаа өөрөөр хэлбэл хоёр талын оюутан солилцоо, судалгаа хийх боломж бүрдсэн. Үүний дүнд 1975 онд Д.Төмөртогоо гуай зочин профессороор, Б.Чинбат болон дараа нь С.Дэмбэрэл нарын хүмүүс судлаач оюутнаар Японд очсон байдаг.
Тэр үед япон хэлний чиглэлийн хүмүүс голчлон байсан ч хожим нь хоёр улс ноолуур, тэмээний ноос боловсруулах “Говь” үйлдвэрийг эдийн засгийн хамтын ажиллагаа хэлбэрээр Монголд байгуулахаар төлөвлөж, уг үйлдвэрт ажиллах мэргэжилтнийг бэлтгэх зайлшгүй шаардлага бий болж ирсэн. Иймээс инженерийн боловсон хүчнийг бэлтгэх үүднээс миний бие П.Ганхуягийн хамт 1980 онд хамгийн анхны их сургуулийн оюутнаар Японд суралцахаар явж байлаа.
1980 оны 3-р сарын 28-ний өдөр Япон руу явсан хэдий ч үүнд 2 жилийн хугацаа шаардагдсан юм. Би 1977 онд МУИС-ийн математик, физикийн факультетад элсэн орсон. Тухайн үеийн Монголын хүнс, хөнгөн үйлдвэрийн яам инженер бэлтгэх ажлыг хариуцан ажиллаж байсан. Харин яамны удирдлага, хүний нөөцийн хэлтэс их сургуулиудаас гадаадад сурах оюутнуудыг бүртгэж байсан юм. Би бүртгүүлж тоо, физик, хими, англи хэл сүүлд нь ярилцлагын шалгалт өгсөн. Тэгэхэд ГХЯ-ны ажилтан байсан С.Хүрэлбаатар сайд, МУИС-ийн зочин профессор Жоо хэмээх өндөр япон багш ГХЯ-нд ярилцлагын шалгалтыг авч байсныг санаж байна. Шалгалтын хариу нь нэлээн удаж 3-р курст байхад тэнцсэн гэсэн хариу ирсэн. Яагаад ингэж удсан учрыг дараа нь мэдсэн л дээ. Монголын ЕБС-ийн систем одоогийнхоос ялгаатай нь 10 жилийн тогтолцоотой байсан бол Японых 12 жил. Тэгэхээр Японы их сургуульд ороход сурсан жил нь хүрэлцэхгүй. Тиймээс л их сургуульдаа 2 жил суралцах шаардлагатай байж. Цаг хугацаагаар эрэмбэлбэл 1974 онд Соёлын хэлэлцээр байгуулагдаж, 1976 онд “Говь” үйлдвэр баригдаж эхлээд 1981 онд дууссан. Харин үйлдвэр баригдаж дуусахаас нэг жилийн өмнө биднийг сургахаар явуулсан нь хоёр орны Засгийн газар боловсон хүчнээ төлөвлөгөөтэй бэлтгэх гэж байсан нь илэрхий.
С.Баттулга: МУИС-д 1975 оноос япон хэлийг анх зааж эхэлсэн түүхтэй. Тухайн үеийн монгол хэлний факультетын оюутнууд гадаад хэлийг тэр дундаа япон хэлийг сонгон суралцах боломжтой болсон. Хасүми болон Фүтаки багш нар япон хэл зааж байснаас гадна тэр дунд япон хүн биш мөртөө Хөлөнбуйр аймгаас ирсэн япон, төвд, манж хэлтэй Я.Шаарийбуу гэх багш багшилж байсан байдаг.
Р.Жигжид: 1980 оны эхээр Япон руу явах нь тодорхой болж, түүнээс өмнө япон хэлийг бага боловч үзэх хэрэгтэй болсон. Анх Я.Шаарийбуу багш, С.Долгор багш, Д.Наранцэцэг багш нараар хирагана, катагана үсгийг 1 сар орчим заалгаж удалгүй Япон орныг зорьж байлаа.
М.Игавахара: Социалист нийгмийн үед Япон орны талаар ямар бодолтой байсан бэ? Танай гэрийнхэн эсэргүүцээгүй юү?
Р.Жигжид: Та чухал зүйлийг хөндлөө. Тухайн үед хүйтэн дайны ид үе байсан тул капиталист Америк, милитарист Япон гэж заадаг байлаа шүү дээ. Үнэн хэрэгтээ очоод үзтэл огт өөр улс байж билээ.
М.Игавахара: Японд сурах болсон нь таны өөрийн хүсэл байв уу?
Р.Жигжид: Тиймээ. Мэдээж тэр үед гараа өргөөд явъя гэх хүн бараг байгаагүй. Би ямартаа ч гадаадад суръя гэж шийдсэн. Харин гэрийнхэн маань нэг их дуртай биш байсан ч яаж ийгээд ятгаж чадсан. Япон руу сурахаар явахад улс төрийн товчооноос заавар, зөвлөмж өгч болгоомжтой байхыг анхааруулан, улс орны хувьд чухалд тооцогдох ноолуурын салбарт хувь нэмэр оруулах боловсон хүчин болж ирэхийг захиад явуулж байлаа.
Тухайн үед шууд нислэг байгаагүй нь тодорхой. ЗХУ-ын онгоцоор Улаанбаатараас Москва, тэндээс JAL-ын шууд нислэгээр Токио руу ниссэн. П.Ганхуяг бид хоёр гадаад руу явж үзээгүй байсан болохоор нэлээн сандарч байж билээ. Японд эхний нэг жил хотын төвд байх Токиогийн гадаад хэлний их сургуулийн гадаад хэлний тэнхимийн дэргэдэх япон хэлний сургуульд хэлний бэлтгэлд сурсан. Азаар яг тэр үед япон хэлний сургуулийн захирлаар Озава Шигэо гэх монголч эрдэмтэн багш ажиллаж байсан. Дөнгөж Японд ирээд япон хэл ч сайн мэдэхгүй биднийг амралтын өдрүүдэд далай руу дагуулан явж, монгол хэлний япон оюутнуудтай монголоор ярьж хөөрөх боломжийг олгож байсан нь сайхан дурсамж болон үлджээ.
С.Баттулга: Би Р.Жигжид сайдыг 1980 онд сурахаар явдаг жилд анх сургуульд орж байжээ. Тэр үед Японы талаар юу гэж боддог байсан бэ гэвэл зурагтаар Японы тухай кинонд гардаг шиг найзуудтайгаа гадаа байлдаж тоглох үедээ дайсан нь япон хүн болж тоглодог байв. Хүүхдүүдийн хэн нь ч япон хүн болохыг хүсдэггүй байсан учраас ээлж ээлжээрээ япон болж тоглодог байлаа. /инээв/
Р.Жигжид: Нөгөө талаар япон хүн Монголыг юу гэж боддог байсан бэ гэвэл биднийг Японд сурч байхад Монголын талаар бараг мэддэггүй байсан. Япон найз, танилууд маань Чингис хаан, нүүдэлчин, гэр, морь төдийхнөөр л төсөөлдөг. Бас япон хэлээр буруу ойлгогддог зүйл байсан нь Өвөрмонголыг Монгол Улстай андуурч боддог хүмүүс олон байсан. Бид нараас хойш 1990 он хүртэл жил бүр Японы Засгийн газрын тэтгэлгээр 2 оюутныг сонгон сургаж байсан нь голдуу “Говь” үйлдвэртэй холбоотой. Эхний 10-аад хүн нь инженерийн чиглэлээр, түүнээс хойш мэдээлэл технологи, эдийн засаг гэх мэт салбар руу өргөжсөн. Нэхмэлийн чиглэлээр мэргэшсэн нь бидний сонголт бус улсаас өгсөн даалгавар байсан. Тухайн үед Шиншюүгийн их сургууль, Киотогийн технологийн их сургууль, Токиогийн хөдөө аж ахуй, технологийн их сургууль гэсэн гуравхан сургуульд л нэхмэлтэй холбоотой боловсон хүчин бэлтгэдэг. Бид Токио дахь Монголын ЭСЯ-тай зөвлөлдөн Шиншюүгийн их сургуульд суралцах болсон. Учир нь дээрх сургууль торго зэрэг байгалийн гаралтай түүхий эдийн талаар судлах, боловсруулах чиглэлээр нарийн мэргэжил эзэмшүүлдэг байсан бөгөөд ноолуур ч үүнд хамаарах тул эхний ээлжид тэр сургуульд орохыг зөвлөсөн юм. Тиймээс анхны их сургуулийн оюутнууд болох бид Шиншюү их сургуульд суралцахаар болж, дараагийн оюутнууд маань Киотогийн технологийн сургууль болон Токиогийн хөдөө аж ахуй, технологийн их сургуульд тус тус суралцацгаасан.
М.Игавахара: Тухайн үед Японд ноолуур нь гол судалгааны салбар байгаагүй болов уу. Таны сурсан зүйлс шууд хэрэг болсон уу?
Р.Жигжид: Тэгэлгүй яах вэ. Зөвхөн онол төдийгүй үйлдвэрт ч дадлага хийнэ. Японы ээрмэлийн үйлдвэрүүд байгалийн ноосон утсыг ашигладаг нь олон байсан. Энэ нь бидэнд маш үнэтэй туршлага болсон.

2. 1980-аад оны сүүлээс 1990 хүртэл
Р.Жигжид: Энэ үеэс эхлэн хоёр орны харилцаа бага багаар өөрчлөгдөж ирсэн. Онцлон дурдвал, “Японы долоо хоног” арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулсан нь хүмүүсийн сэтгэлд их хүрсэн. Гэр ахуйн цахилгаан бараа, цахилгаан үүсгүүр зэрэг Японы бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн монголчуудын сонирхлыг ихээхэн татсан нь үүнд нөлөөлсөн гэж бодож байна. Мөн тэр үед Япон, Монголын эдийн засгийн хороо гэж байгаад Япон талыг “Иточү” компанийн ерөнхийлөгч С.Тозаки, Монголын талыг Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хорооны тэргүүн дэд дарга, төрийн сайд Т.Намжим гуай тус тус ахалж байсан юм. Тэдний харилцаа, хандлага Япон, Монголын эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Түүний дараа Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөж, Ерөнхий сайд С.Содном Япон Улсад албан ёсны айлчлал хийсэн нь хоёр орны харилцаа үсрэнгүй хөгжих эхлэлийг тавьсан юм.
С.Баттулга: 1980-аад оны сүүлээс Япон орныг сонирхох хүмүүсийн тоо нэмэгдсэн. 1985-1986 онд намайг ахлах сургуульд байхад Улаанбаатар хотын 13-р сургуульд япон хэлийг хичээлийн бус цагаар зааж эхэлснийг сонссон. Ямархуу заадаг байсныг сайн мэдэхгүй ч залуусын дунд япон хэлийг суръя гэсэн хандлага байсан бололтой.
М.Игавахара: Энэ үе социалист тогтолцоотой байсан ч япон хэл сурах боломж өргөжиж эхэлсэн байх нь. Харин би социалист нийгмийн үе байсан болохоор дээр ярьснаар хүүхдүүд хоорондоо тоглодог шиг Японыг дайсан гэж үздэг байсан байх бодож байлаа. 1972 онд дипломат харилцаа тогтоосон учраас дайсагнасан улс биш байсан нь мэдээж. Харин ардчиллаас өмнө ийнхүү япон хэлийг сурах хандлагатай байсан нь сонирхолтой санагдаж байна.
С.Баттулга: Тиймээ, хэдий социализмын үе байсан ч ийм хандлага мэр сэр байсан.
Р.Жигжид: Магадгүй үүнд хоёр талын оюутан солилцоо, соёлын харилцаа чухал нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Тухайлбал, Японд сургуульд сурсан хүмүүс ч зохих хэмжээнд нөлөөлсөн болов уу. Тэд жил бүр зуны амралтаараа Монголд ирнэ. Манай улс харьцангуй цөөн хүн амтай, тэдний ихэнх нь Улаанбаатарт амьдардаг байсан болохоор Японы талаарх сонин содон яриа дорхноо тарна. Энэ нь залуусын сонирхлыг татах болсон байх.
М.Игавахара: Тэр үед Японоос өөр барууны орнуудад сурч байв уу?
Р. Жигжид: Барууны орнуудаас гэвэл хамгийн анх Японы их сургуульд бакалавраар сурсан байх гэж бодож байна. Тухайн үед голдуу ЗХУ, Зүүн Герман, Унгар, Болгар, Чех улсад сурдаг байлаа.
С.Баттулга: 1990 оноос хойш ямар өөрчлөлт гарсан тухай ярья. 1990 онд би Улаанбаатар хотод ахлах сургуулиа онц дүнтэй сурч алтан медальтай төгссөн. Тэр үед алтан медальтай төгссөн хүүхдүүд хүссэн их сургуульдаа шалгалтгүй элсдэг байсны адил би ч бас сургуулиа сонгож элсэн орсон. Тэр үед одоогийн залуустай харьцуулахад мэдээлэл хомс учир хөрш айлынхаа их сургуульд сурдаг танилаас МУИС-ийн аль тэнхимд орох тухай асууж байсан юм. Тэгтэл монгол хэлний ангид орвол 2, 3 курсээс гадаад хэл сурч болдог тухай тэр хэлсэн. Дунд сургуульд байхад МУИС-ийн Ж.Баянсан багш манай хөрш байсан юм. Хөрш маань Токио болон Осакагийн гадаад хэлний их сургуульд монгол хэл заахаар явдаг байсан. Харин би Ж.Баянсан багшийн хүүхдүүдтэй найз, хамтдаа тоглодог. Тэд их гоё чамин хувцастай, тэр дунд японы цасны бээлий байсныг санаж байна. Түүнээс япончууд ийм гоё, ганган эд хэрэглэдэг байх нь гэж бодож байж билээ. Энэ дурсамж маань их сургуульд элсэн сурах сонголтод нөлөөлсөн юм. /инээв/ Тэнхимийн зохион байгуулалт нь байнга өөрчлөгддөг байсан ч гадаад хэл сонирхох хүүхдүүд их байснаас үүдэн анхны япон хэлний ангид 10 орчим оюутан орж байлаа.
2-р курст сурч байхдаа 1990 оны 7 сард 10 хоногийн богино хугацааны сургалтад хамрагдан Япон явсан. Япон хэлний ангийн 10 оюутан анх удаа Японд очиж үзэж байлаа. Тухайн үед Бээжингээр дамжиж явсан бөгөөд бидний хувьд шинэ содон зүйлээр дүүрэн. 10 өдрийн турш өдөржингөө алхаж, хүн их, халууныг хэлэх үү их л ядарсан. Энэ үеэр Токиогийн гадаад хэлний их сургуулийн монгол хэлний ангийн багш, оюутнуудтай танилцсан маань хөгжилтэй сайхан байж билээ. Тухайн үед Монголын уран зохиолын тухай товч илтгэлээ япон хэл дээр чадлаараа бэлтгэн тавьж байснаа одоо ч тодхон санаж байна. Энэ мэтчилэн 1990-ээд оны ардчилалтай зэрэгцэн Японы тухай мэдээлэл ихээр орж ирэх болсон. 1992 онд үндэсний телевизээр япон хэлний хичээл нэвтрүүлэх болж, тус нэвтрүүлэгт оролцох 2 хүний нэгээр сонгогдож, нэг эмэгтэй оюутны хамт теле хичээл зааж байлаа.
М.Игавахара: Дараа нь дахин суралцахаар явсан байх аа?
С.Баттулга: Тийм ээ, тэр үед япон хэлний багш ховор байсан учраас бид нар 3-р курст байхдаа доод ангийнханд хичээл ордог байсан. Залуу, туршлагагүй бид хичээл зааж байснаа санахад инээд хүрдэг юм. Иймэрхүү байдалтай сургуулиа төгсөх үед багшлах санал ирсэн. Хэрэв багшилбал 9 сард урт хугацааны хөтөлбөрөөр Японд дадлага хийх боломжтой гэж хэлсэн нь үүнээс илүү сайхан боломж байхгүй мэт санагдаж шууд л зөвшөөрсөн. /инээв/ Ингээд сургуулиа төгсөөд МУИС-ийн япон хэлний тэнхимд багшлах болж, 9 сард дипломат ажилтнууд болон япон хэлний багш, судлаачдад зориулсан нэг жилийн урт хугацааны сургалтад хамрагдсан. Буцаж ирээд МУИС-даа ажиллаж байгаад 2000-2008 онд дахин олон улсын харилцааны чиглэлээр сурах завшаан тохиож, Аичи мужийн их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалснаас хойш өнөөг хүртэл МУИС-даа багшилсаар байна.

3. 1990-ээд оноос хойш
М.Игавахара: 1990-ээд оноос хойш хоёр орны оюутан солилцоо, соёлын харилцаа саадгүй өргөжин тэлж ирсэн үү? Сайн болон саар болох зүйлс олон байсан уу? Ардчилсан нийгэм руу шилжсэн учраас улс төрийн зүгээс сөрөг нөлөө байгаагүй гэж бодож байна.
Р.Жигжид: Таны хэлснээр ямар нэг сөрөг нөлөө байгаагүй. Эхний ээлжинд соёлын хэлэлцээрт тулгуурлан оюутны тэтгэлэгт хөтөлбөр тогтвортой өргөжсөн гэж бодож байна. Түүнээс гадна одоо хувийн хэвшлийнхний хүрээ эрс өргөжин, хоёр орны харилцаа жилээс жилд хөгжин тэлсээр байна.
С.Баттулга: Цаг үеийн өөрчлөлтийг дагаад монгол залуучуудын сонголт ч олон болжээ. Жишээлбэл, бусад гадаад орны тэтгэлэгт хөтөлбөр нэмэгдэхийн хэрээр түүнээс сонголт хийх боломж их байна. Бас нэг зүйл нь төгсөөд Монголдоо шууд ирэлгүй хэсэг хугацаанд тэндээ үлдэж, ажиллаж амьдрах хүмүүс ч олон байна. Р.Жигжид сайдаас асуухад, Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг байгуулах болсон шалтгаан болон түүхээс ярьж өгөөч.
Р.Жигжид: Намайг ГХЯ-нд Японы асуудал хариуцсан ажилтанаар ажиллаж байхад 1993-1994 оны үед шиг санаж байна. Тухайн үед Японы ЭСЯ-нд ажиллаж байсан М.Кикүчи болон С.Варатани нар бусад улсад “Японд сургууль төгсөгчдийн нийгэмлэг” байдаг тухай ярьж, Монголд ч мөн адил ийм нийгэмлэг байгуулбал ямар вэ гэж зөвлөж билээ. Японд анхны суралцагсад төгсөж ирээд 10 гаруй жил өнгөрч байсан учраас төгсөгчдийн тоо ч бас нилээд олон болсон байсан үе л дээ. Тиймээс дээрхи саналыг хүлээн авч нөхдүүдтэйгээ зөвлөлдөөд ЖУГАМО-г үүсгэн анхны уулзалтаа Улаанбаатар зочид буудалд хийж байлаа.
М.Игавахара: Энэ уулзалтад хэдэн хүн оролцсон бэ?
Р.Жигжид: Тэр анхны уулзалтад 5-6 хүн л байсан болов уу. Жугамо гэх нэрийн тухайд ч гэсэн нэлээд ярьж байж шийдсэн санагдаж байна. Албан ёсоор байгуулагдсан нь 1995 он гэж үзэхээр 2025 онд 30 жилтэйгээ золгох нээ.
С.Баттулга: Одоогоор байдлаар нийгэмлэгийн идэвхтэй гишүүдийн тоо 600 орчим, бүртгэлтэй гишүүд 2,000 гаруй байна. Жугамо нийгэмлэг нь Японд төгсөж ирсэн бүх хүнийг гишүүн гэж үзэж үйл ажиллагаагаа явуулдаг. Манай нийгэмлэгийн зорилго бол төгсөгчдийн харилцаа холбоог тогтвортой өргөжүүлэх, эх орноо хөгжүүлэх, ард түмний амьдралыг сайжруулах, хоёр орны харилцааг эрчимжүүлэхийн төлөө санал бодлоо солилцох, харилцаагаа гүнзгийрүүлэх явдал юм.
Иргэд хоорондын харилцаанд суурилсан өнөөгийн хоёр орны харилцаа нь олон салбарт гүнзгийрэн хөгжиж, маш сайн түвшинд хүрээд байна гэж бодож байна.
Үүнээс цааш хүний нөөцийн хөгжил, иргэд хоорондын харилцааг хэрхэн хөгжүүлэх боломжтой вэ гэдэг нь өнөөгийн залуусын хөндөх сэдвийн нэг. Гэхдээ өмнөх үеийн төлөөлөл Р.Жигжид сайд, М.Игавахара сайдын санаа оноог ч бас сонсмоор байна.
М.Игавахара: Би та хоёрын ярианаас хоёр орны иргэдийн харилцаа хэрхэн үүссэн эх сурвалж, нэгээхэн хэсгээс сонсоод сэтгэл хөдөлж байна. Тэр мөч бүр нэгдэн нийлсээр нэгэн цул болж Жугамо гэх нийгэмлэг байгуулагдан, гишүүдийнх нь тоо 2000 давна гэж тухайн үед төсөөлөөгүй биз ээ. Засгийн газрын тэтгэлэг болон хувийн зардлаар сурч буй оюутнуудын цуваа ар араасаа хөвөрч, тэдний хувь нэмэр Монголын нийгэмд соёолон, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд түлхэц болсоор байна. Энэхүү цуваа үргэлжлэхтэй зэрэгцээд хүний нөөцийг хөгжүүлэх зорилгоор Японы Засгийн газрын хэрэгжүүлж буй хоёр хөтөлбөрийг танилцуулахыг хүсэж байна. Нэг нь “Инженер технологийн дээд боловсрол”-ыг дэмжих M-JEED төсөл. Энэ нь 2014 онд эхэлсэн иений хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр бөгөөд энэ дагуу 1,000 инженерийг бэлтгэж байна. Хөтөлбөрийн хүрээнд өнөөг хүртэлх 10 жилийн хугацаанд 900 орчим хүн Японд суралцаж, үүнээс 750 гаруй хүн хэдийн их сургууль, судалгааны ажлаа дуусгаад эх орондоо эргэн ирээд байна. Энэ нь сая ярианд дурдсан 50 жилийн өмнөх шиг зөвхөн ноолуурын үйлдвэрийг чиглэсэн инженерүүд бэлтгэх бус Монголын эдийн засгийг бүхлээр нь хөдөлгөх аж үйлдвэрийг төрөлжүүлэх зорилготой өргөн салбарыг хамарсан хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр юм. Өнөөдөр энэ төслийн 2 дахь үе шатыг эхлүүлэхээр хэлэлцэж байна. Нөгөө нэг төсөл нь 2001 онд эхэлсэн төрийн залуу албан хаагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл Монголын засаглалын чадавхыг сайжруулахын тулд оюутан бус, хот, орон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдыг Японд сургахад олгодог тэтгэлэг бөгөөд Японы олон салбарын ололт амжилт, алдаа дутагдлын жишээнээс суралцах ахисан түвшинд боловсрол эзэмших хөтөлбөр юм. Монголоос 450 орчим хүн уг хөтөлбөрт хамрагдаж, тэдний 380 нь төгсөж ирээд өөрсдийн ажиллаж буй захиргааны байгууллага, Төв банк зэрэгт амжилттай ажиллаж байна. Энэ мэт өргөн хүрээтэй тогтолцоог тууштай үргэлжлүүлэн, энэ цувааг улам бүр өргөжүүлснээр олон монгол хүн дэлхийн тавцанд ч амжилттай ажиллана хэмээн итгэж байна.
Р.Жигжид: Миний хувьд төгсч ирээд үйлдвэрт инженерээр ажиллаж байсан туршлагаасаа хуваалцъя. Мэдээж сургуульд ном үзээд ирэх нь сайн боловч ажлын байран дахь дадлага ялгаагүй чухал. Ялангуяа бүтээх чадвар нь зөвхөн эрдэм номоор сурч өөрийн болгодог зүйл биш юм. Өөрийн гараар хийж, мэдэрч, алдаж байж суудаг чадвар учраас дараагийн шатны хөтөлбөрт ажлын байран дахь сургалт, дадлагын тогтолцоог бий болговол ямар вэ гэж бодож байна.
М.Игавахара: Би бас санал нэг байна. Түрүүн макро түвшинд ерөнхийд нь тоймлон ярьсан ч нарийвчлан яривал Р.Жигжид сайдын хэлснээр ажлын байран дахь дадлага маш чухал. Хэрэв тиймгүй бол салхи гаруут хийсчих хамхуул адил хөнгөн зүйл болно. Сүүлийн үед Монголын коосэн сургуулийнхан Японы коосэн болон технологийн чиглэлийн их сургуулиудад суралцаж төгсөөд, япон компанид ажилд орон, тэдний итгэлийг хүлээж байгаа талаар сонссон. Жишээлбэл, нэгэн монгол залуу япон компанид инженерээсээ машин механизмын горим, түүхий эдийн төрөл зүйл цаашлаад үйлдвэрийн технологийн системийг нарийвчлан нэгд нэгэнгүй сурч авснаар энэ нь түүнд хүч чадал, үнэлж баршгүй өв хөрөнгө болсон тухай мөн Японыг илүү гүнзгий ойлгох тусам ажиллахад дөхөмтэй байдаг тухай ярьж байсан. Тэр залуу компанийн удирдлагуудын хамт Монголд ирээд дараа үеийнхнийг ажилд авахдаа танилцуулга яриа хийдэг юм байна. Үүнийг сонссон олон залууст итгэл төрж, би ч гэсэн чадна гэдэг урам зориг авдаг бололтой. Энэ мэт ажлын талбар дээрх бат итгэлцэл үгүй бол нийгэмд бодитоор амжилт гаргах аргагүй гэж бодож байна.
Р.Жигжид: Япон болон Монгол дахь ажлын нөхцөл нэлээд өөр. Хэчнээн зааврын дагуу машин техникийг ажиллуулж, толгойдоо мэдлэг хуримтлуулсан ч Монголд ашиглагдахгүй бол тэр технологи энд хөгжихгүй. Тийм учраас хичээл зүтгэлтэй залуусыг ажлын байран дээр дадлагажуулж, ур чадвар эзэмшүүлэх нь үйлдвэрлэлийн хөгжилд маш чухал нөлөөтэй гэж бодож байна.
С.Баттулга: Би сүүлийн үед МУИС дээр Жайкагийн “Японы модернизац ба Хөгжил судлал” хэмээх хичээл зааж байна. Энэ хичээл дээр Японы модернизацын үйл явцаас монголчууд юу сурах ёстой вэ гэдэг талаар хэлэлцүүлэг өрнүүлдэг юм. Эндээс одоогийн оюутнууд нийгмийн асуудалд ихээхэн анхаарлаа хандуулж сонирхдог болохыг харж болно. Өнөөг хүртэлх харилцааг эргэн харвал хоёр орны иргэд хоорондын харилцаа нь богино хугацаанд гүнзгийрч байгаа нь хүн бүхэнд илэрхий байна. Харин цаашид Японд суралцаж эзэмшсэн эрдэм мэдлэгээ ашиглан аливаа асуудлыг шийдвэрлэх чадвартай боловсон хүчнийг бий болгох нь чухал юм. Монгол, Япон аль алинд нь тээж буй өөрсдийн асуудал, cоёлын онцлог байдаг хэдий ч үүнийг хамтдаа шийдвэрлэдэг тогтолцоо байвал сайн сан. Үүний тулд япон залуус Монголд ирж бодит байдалтай танилцан, хоорондоо нөхөрлөж, нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа боддог байгаасай гэж хүсэж байна.
Нөгөө талаар монголчууд өөрсдийн зүгээс Японы нийгэмд нөлөөлж, зөвхөн Японы тусламжид найдах бус, хамтдаа шийдэл олох мессежийг нийгэмд түгээгээсэй гэж хүсдэг. Үүнд Жугамо нийгэмлэг тодорхой дэмжлэг үзүүлэх боломжтой гэж бодож байна.
М.Игавахара: Тиймээ. Жугамо эсвэл түүнтэй ижил төстэй байгууллагууд нэн чухал. Гадаадад сургууль төгсөөд эх орондоо эргэж ирсэн ч сурч мэдсэн зүйлээ тэр бүр ашиглаж чаддаггүй гэх бэрхшээл байдаг тухай сонссон. Зарим тохиолдолд Японд сурснаасаа өөр ажил сонгох хүн ч бий. Ийм үед “Жугамо” зэрэг байгууллага байснаараа Японтой холбоотой мэдээлэл олж авах, Японд юуг, юуны төлөө сурсан, юунаас эхэлснийг эргэн санах боломжийг олгоно гэж бодож байна. Энэ нь өргөн утгаараа өөр хоорондоо харилцаж, мэдээлэл солилцох аюулгүй сүлжээ гэж хэлж болох юм. Японд сурсан хүн бүр японтой холбоотой ажил хийж, амжилттай түүх бүтээх албагүй. Тиймээс энэ бүхнээс үл хамааран тус нийгэмлэгийн уур амьсгал дулаан таатай, шинэ санаа сэдэл өгөхүйц байвал илүү үнэ цэнтэй байна гэж бодож байна.
Миний бас нэг анзаарсан зүйл бол Монголын залуучуудын ихэнх нь өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй. Нэгэн компанийн япон ажилтан надад “Элчин сайдаа, монгол залуучууд үнэхээр гайхалтай. Тэдний амьдардаг өрөөнд заавал Монголын төрийн далбаа юм уу газрын зураг байдаг” гэж ярьж билээ. Энэ нь эх орон, ард түмнээ гэх итгэл үнэмшилтэй нь ч холбоотой. Тиймээс тэдний Японд сурч, амьдарч байгаа нь хожмоо хэд дахин үр өгөөжөө өгөх болов уу бодож байна.
Итгэл үнэмшилтэй хүн залуу сэтгэлтэй байдаг. Итгэл үнэмшил гэдэг нь хэзээ ч хуучирч, мөхдөггүй зүйл. Харин итгэл үнэмшлээ алдаад мөнгө, албан тушаал, нэр төрийн араас хөөцөлдвөл амьдралын зам мөр бүдгэрнэ. Р.Жигжид гуайг харахад, түүнийг 1980 онд гадаадад сурахад хөтөлсөн Монголын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах гэсэн итгэл үнэмшил нь одоо ч хэвээрээ байна. Та заримдаа инженер, дипломатч, элчин сайд, одоо бол бизнес эрхлэгч болсон ч энэ итгэл үнэмшилдээ үнэнч байж ирсэн. Ийм залуус Монголд олон байгаа цагт Монгол Улс улам хүчирхэгжин хөгжих болно.
С.Баттулга: Монгол Улс хоёр их гүрний дунд орших гурван сая гаруй хүн амтай. Зах зээлийн хувьд жижиг мэт боловч ч үүнээс том их үнэ цэн байдаг гэдэгт монгол хүний хувьд итгэдэг. Цаашид энэ үнэ цэн, ач холбогдол улам бүр өснө гэж бодож байна. Монгол, Япон хоёр улс стратегийн түншлэл байгуулсан учир энэ харилцааг бид улам хөгжүүлж, бусад орнуудад стратегийн түншлэл ямар байдгийг харуулж чадахуйц түвшинд хүрнэ гэж найдаж байна.
М.Игавахара: 2022 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад айлчлал хийх үеэр “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” байгуулах тухай хамтарсан мэдэгдэл гаргасан. Үүний гол үзэл баримтлал нь “хүн” юм. Энэ талаар зөвхөн ярих бус ажил хэрэг болгох хэрэгтэй. Бидэнд үүнийг хийх үүрэг ноогдож байна. Мэдээж хэрэг ахмад үеийнхэн болох биднээс үүнийг бодит үйл хэрэг болгох хүсэл залуучуудаас ирж байгааг мэдэрдэг.
Ингээд сүүлд нь хэлэхэд, надад нэг мөрөөдөл байдаг. Япон, Монгол хоёр улс Ази тивд төдийгүй дэлхий дахинд хамгийн энх тайванч, ардчилсан, соёлын шинжтэй зүйлсийг түгээгч түншүүдийн хувиар хамтдаа оршин тогтнож, тэрхүү сэтгэл татам байдлаа улам бүр тодотгон гэрэлтүүлэхийг хүсдэг. Монгол хоёр их гүрний дунд оршдог нь аюулгүй байдлын талаасаа хүндрэлтэй ч ОХУ болон Хойд Солонгос зэрэг бүхий л улс оронтой чөлөөтэй харилцаж чаддаг. Харин Япон бол хамгийн энх тайванч, өөрийн өвөрмөц соёл уламжлалтай, хүн төрөлхтний энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах хүчтэй хүсэл эрмэлзэлтэй улс. Ийм хоёр улс эдүгээ найрсаг, итгэлцсэн харилцааг тогтоогоод байгааг дараа дараагийн үедээ, 50 цаашлаад 100 жилийн дараа ч улам төгс төгөлдөр болгон хөгжүүлж, хоёр улс Азийн бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгт илүү гайхалтай зүйлсийг түгээн дэлгэрүүлж, түүний үр шимийг ард иргэд нь хүртэж буй улс орон болж, түнш орны хувиар оршин тогтносоор байхыг дотроо хүсэж мөрөөддөг. Дэлхийн улс орнууд ч ингэж хүлээж авах цаг ирнэ хэмээн бодож байна.
Р.Жигжид: Гайхалтай энэ мөрөөдөл тань биелэх болтугай.
С.Баттулга: Өнөөдөр бид сайхан яриа өрнүүллээ. Ярилцах завшаан олгосонд маш их баярлалаа.

Зохион байгуулсан: Японы ЭСЯ
Хамтран ажилласан: Монгол, Японы харилцааг дэмжих Түншийн холбоо нийгэмлэг
Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэг
Сэдэвлэсэн эх сурвалж: “Алтан аргамж” цуврал, 2022 он
Зураглаач: Г.Цэлмэн