“Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд сургалтын хэрэглэгдэхүүн хүлээлгэн өгөх арга хэмжээ болов
2022/9/27
9 дүгээр сарын 22-ны өдөр, Японы ТББ-тай хамтран хэрэгжүүлдэг “Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд зохион бүтээсэн туршилтын хэрэглэгдэхүүн хүлээлгэн өгөх арга хэмжээ МУБИС-д зохион байгуулагдав. Уг арга хэмжээнд Элчин сайд Х.Кобаяши, МУБИС-ийн захирал О.Алтангоо, Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох болон холбогдох хүмүүс оролцов.
Энэхүү төсөл нь Японы төрийн бус байгууллага “All Life Line Net” болон МУБИС-ийн харьяа “Монозүкүри” төвөөр дамжуулан байгалийн ухааны хичээлийн туршилтын хэрэглэгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, дээрх сургалтын хэрэглэгдэхүүнд суурилсан заах арга зүйн арга барилд сургах зорилготой юм.
Энэ удаад нийт 370 ширхэг баганат резонансын төхөөрөмж, цахилгаан соронзон савлуурыг 60 сургуульд хүлээлгэн өглөө. Уг төслөөр дамжуулан байгалийн ухааны хичээл бодит туршилтад үндэслэн явагдаж монголын хүүхэд багачууд байгалийн ухааны хичээлийг улам илүү шимтэн судална хэмээн найдаж байна.