“Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд сургалтын хэрэглэгдэхүүн хүлээлгэн өгөх арга хэмжээ болов
2023/10/12
10 дугаар сарын 11-ний өдөр, Японы ТББ-тай хамтран хэрэгжүүлдэг “Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд зохион бүтээсэн туршилтын хэрэглэгдэхүүн хүлээлгэн өгөх арга хэмжээ МУБИС-д зохион байгуулагдав.
Элчин сайд Х.Кобаяши уг арга хэмжээний нээлтэд мэндчилгээ дэвшүүлэхдээ “Байгалийн ухааны сургалтын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгснөөр сурагчид уг хичээлүүдийг шинэлэг аргачлалаар суралцан, олон улсын физик, математикийн олимпиадад улам өндөр амжилт үзүүлээсэй хэмээн найдаж байна” хэмээв.
Энэхүү төсөл нь Японы төрийн бус байгууллага “All Life Line Net” болон МУБИС-ийн харьяа “Монозүкүри” төвөөр дамжуулан байгалийн ухааны хичээлийн туршилтын хэрэглэгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, дээрх сургалтын хэрэглэгдэхүүнд суурилсан заах арга зүйн арга барилд сургах зорилготой юм.
Энэ удаад RBG дэлгэц, шингэн болон энгийн телескопийг ерөнхий боловсролын 50 сургуульд хүлээлгэн өглөө. Уг төслөөр дамжуулан байгалийн ухааны хичээл бодит туршилтад үндэслэн явагдаж монголын хүүхэд багачууд байгалийн ухааны хичээлийг улам илүү шимтэн судална хэмээн найдаж байна.