“Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн гэрээ солилцох арга хэмжээ болов

2023/3/20
1 Элчин сайд Х.Кобаяши, МУБИС-ийн захирал О.Алтангоо нар гэрээ солилцов
2 Дурсгалын зураг татуулав
 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр, Элчин сайдын яаманд Япон Улсын Засгийн газраас 2022 оны санхүүгийн жилд японы төрийн бус байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн “Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн гэрээг солилцох арга хэмжээ болов.
 Энэхүү арга хэмжээнд Элчин сайд Х.Кобаяши, Монгол дахь төслийн зөвлөгч, МУБИС-ийн захирал О.Алтангоо нар оролцсон юм.
 Уг төслийг хэрэгжүүлэгч Японы төрийн бус байгууллага болох All Life Line Net нь “Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд уг төсөл нь 2022 онд дууссан билээ. Төслийн хүрээнд дунд ангийн сурагчдад зориулсан байгалийн ухааны хичээлийн туршилтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлж, багш нарт зориулсан сургалт семинар зохион байгуулсан юм.
 Энэ удаагийн төслийг өмнө нь хэрэгжүүлсэн “Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх нь” төслийн туршлагад суурилан хэрэгжүүлэх бөгөөд төслийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлууд:  
 -Бага ангийн сурагчдын байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох зорилгоор сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах
 -Байгалийн ухааны багш нарт зориулсан сургалт семинар зохион байгуулах
 -Байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох үйл ажиллагааг явуулах
 -Бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах
 
 Тус арга хэмжээний үеэр БШУ-ын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд хөгжүүлсэн сургалтын хэрэглэгдэхүүнийг үзэж танилцлаа. Түүний дараа Элчин сайд Х.Кобаши, МУБИС-ийн захирал О.Алтангоо нар боловсролын салбарт цаашид хэрэгжүүлэх дэмжлэг хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.   
  МУБИС-ийн захирал О.Алтангоо хэлсэн үгэндээ “Бусад ТББ болон байгалийн ухааны боловсролыг сайжруулах тал дээр хамтран ажиллах  байгууллага, хамт олон МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн харьяа Монозүкүри төвтэй холбоогдохыг хүсэж байна” хэмээв.
3 БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сургалтын хэрэглэгдэхүүнийг үзэж танилцав
4 Санал солилцож байгаа нь