“Ри Синманы шугам” тогтоосон болоод БНСУ хууль бусаар Такэшимаг эзэмшсэн нь

2019/1/9


1.          1952 оны 1 дүгээр сард БНСУ-ын Ерөнхийлөгч Ри Синман “далайн бүрэн эрхийн тухай тунхаг” гаргаж “Ри Синманы шугам”-ыг олон улсын хуулийг зөрчин нэг талын шийдвэрээр бий болгож уг шугам дотор багтаах далайн өргөн уудам орон зайд загасны ан агнуур эрхлэх эрхийг дангаараа батлахын хамт энэ шугамын дотор Такэшимаг оруулсан байдаг.

2.         1953 оны 3 дугаар сард Япон, Америкийн хамтарсан хорооны хурлаар Такэшимаг Япон дахь АНУ-ын цэргийн харьяа бөмбөгдөлтийн сургуулилалтын бүс байсныг цуцлах шийдвэр гаргав. Үүний дагуу Такэшима дахь загас агнуур дахин сэргэх болсон боловч солонгосчууд ч Такэшима арал болон ойролцоох арлуудад загас агнуур эрхэлж байгаа нь илэрсэн. Мөн оны 7 дугаар сард хууль бусаар загас агнаж байсан БНСУ-ын загасчдад хандан Такэшимагаас гарч явахыг шаардсан Далайн эргийн хамгаалалтын эргүүлийн хөлөг онгоц руу БНСУ-ын загасчдыг хамгаалж байсан БНСУ-ын эрх бүхий этгээдийн зүгээс гал нээсэн хэрэг ч гарч байжээ.

3.         1954 оны 6 дугаар сард БНСУ-ын Дотоод хэргийн яам тус улсын Далайн эргийн хамгаалалтын албанаас байнга байрших ангийг Такэшимад илгээснээ зарлав. Мөн оны 8 дугаар сард Такэшимагийн орчинд эргүүл хийж байсан Японы Далайн эргийн хамгаалалтын хөлөг онгоцны зүг тус арлаас гал нээсэн бөгөөд үүгээр БНСУ-ын хамгаалалтын алба Такэшимад байнга байрлах болсон нь нотлогдсон.

4.         БНСУ-ын тал одоо ч хамгаалалтын ангийг байрлуулсан хэвээр бөгөөд орон байр, ажиглалтын байгууламж, гэрэлт цамхаг, эргийн бусад байгууламжийг барьж байгуулаад байна.

5.         “Ри Синманы шугам”-ыг бий болгосон нь задгай далай тэнгисийг хууль бусаар зааглан хуваасан үйлдэл бөгөөд БНСУ-ын тал Такэшимаг эзэмшиж буй нь олон улсын хуулийн үүднээс ямар нэгэн үндэслэлгүйгээр явуулж буй хууль бус булаан эзлэлт юм. Энэ мэт хууль бус булаан эзлэлтэд үндэслэн БНСУ-ын зүгээс Такэшиматай холбогдуулан хэрэгжүүлж буй аливаа арга хэмжээ хуулийн үүднээс зөвтгөх боломжгүй. Энэ мэт үйлдэл Такэшимаг эзэмших эрхтэй холбоотой манай улсын байр сууринаас авч үзвэл хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Такэшимагийн асуудлаар БНСУ-ын тал ямарваа нэг арга хэмжээ авах бүрийд эрс эсэргүүцэхийн хамт үүнийгээ зогсоохыг шаардаж ирсэн болно.

 
 
  https://www.mofa.go.jp/files/000092380.gif

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
▲ Суманд өртсөн Японы Далайн эргийн хамгаалалтын эргүүлийн усан онгоц (1953 оны 7 дугаар сар) (Зургийг: “Ёмиүри” сонины газар)
 
 
https://www.mofa.go.jp/files/000092381.png 
 
  ▲ “Ри Синманы шугам”