Японд сургууль төгсөгчдөд зориулан хүлээн авалт зохион байгуулав

2025/2/25
1 Дурсгалын зураг
2 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
   2 дугаар сарын 21-ний өдөр Японы ЭСЯ-наас Монголоос Японд суралцан 2024 онд төгсөж ирсэн төгсөгчдийг Элчин сайдын өргөөнд хүлээн авч уулзлаа.
   Энэ жил Японд боловсрол эзэмшин эх орондоо ирсэн залуусын хүрээлэлийг дэмжин ажилладаг байгууллагууд болох Жугамо нийгэмлэг, Японд докторантур төгсөгчдийн Хакасэ  нийгэмлэг, JDS төгсөгчдийн холбоо, Монгол дахь Ротари Ёнэяма төгсөгчдийн холбоо, Инженер технологийн дээд боловсрол төгсөгчдийн холбооны төлөөллүүд оролцон, үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийн, нөхөрсөг яриа өрнүүллээ.
   Япон, Монголын хамтын ажиллагаа хүн төвтэй хөгжилд суурилдаг бөгөөд үүний гол цөм хэсэг нь Японд суралцан төгсөж ирсэн залуучууд байдаг. Японд олж авсан мэдлэг, туршлага, бусадтай тогтоосон харилцаа, холбоо нь цаашид Монгол Улсын хөгжил, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.
3 Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэгийн гүйцэтгэх захирал З.Сугар мэндчилгээ дэвшүүлэв
4 2024 онд төгсөж ирсэн Г.Билэгсайхан сэтгэгдлээ хуваалцав
5 Японд докторантур төгсөгчдийн Хакасэ нийгэмлэгийн Тэргүүн Ш.Энхбат хундага өргөн мэнчилгээ дэвшүүлэв