Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч К.Кондо “Рэнжүгийн Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ий нээлтэд оролцов

2024/11/6
1 Олон улсын Рэнжү холбооны Ерөнхийлөгч Мадли Мирмэ мэндчилгээ дэвшүүлэв
2 Монголын Рэнжү холбооны захирал Г.Эрдэнэбаатар мэндчилгээ дэвшүүлэв
 11 дүгээр сарын 3-ны өдөр Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч К.Кондо тус яамнаас дэмжин ажилласан Рэнжүгийн Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Рэнжү нь гомокү нарабэ хөлөгт тоглоомоос үүдэлтэй Японы уламжлалт тоглоом юм. Ерөнхий боловсролын “Арвис” сургууль дээр зохион байгуулагдсан уг тэмцээнд олон орны 70 гаруй тамирчин оролцон оюун ухаанаараа өрсөлдөв.