Элчин сайд М.Игавахара Жугамо нийгэмлэгийн “Рэйва найт” арга хэмжээнд оролцов

2026/6/3
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлж буй нь
2 Дурсгалын зураг
 5 дугаар сарын 30-ны өдөр Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэгээс зохион байгуулсан “Рэйва найт” арга хэмжээнд оролцлоо.
 Элчин сайд энэ үеэр хоёр орныг холбох гүүр болж чухал үүрэг гүйцэтгэж буй Жугамо нийгэмлэгийн гишүүдэд талархал илэрхийлж хүндэтгэл үзүүллээ.
 Тус арга хэмжээнд Японд суралцан төгсөж ирсэн үе үеийн 80 орчим төгсөгчид оролцож, уулзалт яриа өрнүүллээ.