Элчин сайд М.Игавахара Монголын Улаан загалмайн нийгэмлэгт зочлов

2024/12/20
1 Элчин сайд М.Игавахара Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн 2024 оны үйл ажиллагааны тайлантай танилцаж буй нь
2 Элчин сайд М.Игавахара Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Н.Болормаатай санал солилцож буй нь
  12 дугаар сарын 18-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Монголын Улаан загалмайн нийгэмлэгт зочилж гүйцэтгэх захирал Н.Болормаатай санал солилцож тус байгууллагын 2024 оны үйл ажиллагааны талаар мэдээлэл авав.
  Монголын Улаан загалмайн нийгэмлэг нь Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар хотын Дамбадаржаа дахь Япон иргэдийн дурсгалын цогцолборын хадгалалт хамгаалалтыг хангаж ирсэн юм.