2025 оны Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалт
2025/2/6

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2 дугаар сарын 5-ны өдөр, Улаанбаатар хотын Шангри-Ла зочид буудлын "BALLROOM" Их танхимд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтыг зохион байгуулав. Хүлээн авалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд зэрэг нэр хүндтэй олон зочид хүрэлцэн ирэв.
Хүн театрын бүжигчид Японы үндэсний "Аваодори" бүжгийг толилуулахын сацуу Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлэв. Түүний дараа Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэхдээ Япон, Монгол хоёр улс "Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл" дор хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгаа ба ялангуяа, Монгол Улс ардчилалд шилжсэнээс хойш өнөөг хүртэл 35 жилийн турш Япон Улс тууштай Монгол орныг дэмжиж ирсэндээ бахархаж буйгаа илэрхийлэв. Мөн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатан Хааны энэ зун Монгол Улсад хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэл ажил эхэлсэн тухай дурдаад энэхүү айлчлал хоёр орны харилцааны түүхэнд алтан үсгээр сийлэгдэх түүхэн үйл явдал болно гэдэгт бат итгэлтэй байна хэмээв.
Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байгаад Монгол Улсын төр, Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийн сацуу энэхүү төрийн айлчлал ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын "Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл"ийг гүнзгийрүүлж, "хүн төвтэй" харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой гэдгийг онцлов.
Эзэн Хаан болон Хатан Хаан айлчлал хийхээр төлөвлөж байгаад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлэхийн сацуу ардчилал зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Япон хоёр улс "Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл"-д тулгуурлан бүхий л салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжин найрамдалт харилцаа улам бүр хөгжинө гэдэгт итгэл төгс байгаагаа онцлон дурдав.
Түүний дараа "Кагамибираки" буюу япон сакэтай торхыг задлах ёслолыг хийн Монгол-Японы Парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах хундаганы үг хэлэв.
Хүлээн авалтын танхимд Монгол Улстай харилцаа холбоотой Нагасаки мужийн Мацү-үра хотын бүрж шарсан хар амар загас, Миязаки мужийн Мияконожёо хотын Миязаки япон үхрийн махаар зочдыг дайлсан нь тэдний таашаалыг хүртлээ.
Мөн уг хүлээн авалтад "Абико" ХХК, Мобиком корпораци, "Моннис" групп, "Тоёота Сэйлс Монголиа" ХХК зэрэг компаниудтай хамтарч Япон, Монголын бизнесийн хамтын ажиллагааны нэгээхэн хэсгээс танилцуулав.