Элчин сайд М.Игавахара УБТЗ-ын Даргын зөвлөх Р.Раштай уулзав
2025/4/30


4 дүгээр сарын 29-ны өдөр, Элчин сайд М.Игавахара УБТЗ-ын Даргын зөвлөх Р.Раштай уулзав. Уулзалтын үеэр УБТЗ-ын Даргын зөвлөх Р.Раш 1990-ээд оноос хойш Япон улс УБ төмөр замд буцалтгүй тусламжаар дэмжлэг үзүүлж ирсэнд талархаж буйгаа илэрхийлж, Япон, Монголын төмөр замын дэд бүтцийн салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.