Ургамал, амьтны хорио цээрийн арга хэмжээг чангатгах тухай

2022/10/13
   Гадаад улсаас Япон улс руу мах, махан бүтээгдэхүүн болон жимс, хүнсний ногоо зэргийг авч орохыг хуулиар хатуу хориглодог.
   Японд мах, махан бүтээгдэхүүн болон жимс, хүнсний ногоо зэргийг хууль бусаар авч орсон тохиолдолд хүнд шийтгэл (3 жилийн хорих ял эсвэл 3 сая иен хүртэлх (хуулийн этгээдийн хувьд 50 сая иен хүртэлх) мөнгөн торгууль) ногдуулна.
   Санаатайгаар авч орсон хэмээн үзсэн тохиолдолд цагдаад мэдэгдэх болно. Хууль бусаар авч ороод баривчлагдсан тохиолдол байгааг анхаарна уу.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи холбоосоор орж үзнэ үү.
https://www.maff.go.jp/aqs/english/product/import.html
https://www.maff.go.jp/pps/j/introduction/english.html
Ургамал, амьтны хорио цээртэй холбоотой мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.(малын гаралтай бүтээгдэхүүн, ургамлын импорттой холбоотой) /Монгол хэлээр/
https://www.maff.go.jp/aqs/topix/pdf/this-is-a-message-to-you-MN.pdf