Япон Улсын Хөгжлийн Албан Ёсны Тусламж (ХАЁТ)-ийг Монголын хэвлэл мэдээллийнхэнд танилцуулах хэвлэлийн аян зохион байгуулав (Инженер,технологийн дээд боловсрол төсөл)
2019/12/19
11 дүгээр сарын 29-ний өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэвлэл мэдээллийнхэнд зориулан зохион байгуулсан Япон Улсын Хөгжлийн Албан Ёсны Тусламжийг танилцуулах хэвлэлийн аянд өдөр тутмын сонин, интернэт сайт зэрэг нийт 6 байгууллагын 9 сэтгүүлч, зурагчид оролцов. Энэ удаагийн аянаар Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн их сургуульд хэрэгжиж буй “Коосэн хөтөлбөр”-т хамрагдаж буй оюутнуудын хичээлийн явц, судалгааны ажил болон иений хөнгөлөлттэй зээлээр худалдан авсан судалгааны тоног төхөөрөмжтэй танилцав .
Инженер,технологийн дээд боловсрол төсөл нь Япон Улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 2016 оноос хэрэгжиж байна. Төсөл хэрэгжиж эхэлснээс өнөөг хүртэл 550 гаруй хүн уг хөтөлбөрт хамрагдан Япон Улсад суралцаж байгаа ба тэдгээрээс 25 нь инженер,технологийн өндөр боловсролыг эзэмшин төгсөж ирээд байна. Мөн энэхүү хөтөлбөрөөр МУИС,ШУТИС болон Японы их, дээд сургуулиуд хамтран судалгаа хийх, судалгааны танхимыг шинээр байгуулах, судалгааны тоног төхөөрөмж нийлүүлэх зэргээр хоёр орны их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлж, Монголын дээрх 2 их сургуулийн судалгааны чанарыг дээшлүүлж, боловсролын чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа билээ. Үүний үр дүнд Монгол Улсын Засгийн газрын бодлогын нэг болох аж үйлдвэрийг төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулах, цаашлаад иргэдийн орлого нэмэгдэх, ажилгүйдэл буурахад томоохон түлхэц үзүүлж байна.
Хэвлэлийн аянг зохион байгуулсан өдөр энэ мэдээллийг интернэт сайтад тавьсан.
“Японд суралцсан багш нар судалгааны ажлаа танилцуулав.”(2019 оны12сарын 2-ны өдөр Зууны мэдээ сонинд нийтлэгдсэн)
1,000 инженер бэлтгэх зорилт тавьсан “Инженер технологийн дээд боловсрол” төсөлтэй танилцсан нь (2019 оны 11сарын 29-ний өдөр IKON сайтад тавигдсан)

Инженер,технологийн дээд боловсрол төслийн хэрэгжилтийн байдал
![]() |
![]() |
||||
Япон багшаар хичээл заалгаж буй нь |
Ярилцлага өгч буй япон багш |
||||
![]() |
![]() |
||||
Хамтарсан судалгааны хурал | Тус төслийн зохицуулагч ярилцлага өгч буй нь |
||||
![]() |
![]() |
||||
Төгсөж ирсэн оюутнуудын судалгааны ажлын агуулыг талбарлаж буй нь |
|