Хөгжлийн Албан Ёсны Тусламжийг танилцуулах хэвлэлийн аян зохион байгуулав.

2019/3/29
     3 дугаар сарын 27-ны өдөр, Япон Улсын ЭСЯ-аас зохион байгуулсан хэвлэл мэдээллийн төлөөллүүдэд Хөгжлийн албан ёсны тусламжийг танилцуулах хэвлэлийн аянд өдөр тутмын сонин, цахим хуудас, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн 13 байгууллагын 18 төлөөлөгч оролцлоо. Энэ удаагийн аянаар ирэх 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй Улаанбаатар хот дахь Монгол-Япон сургалтын эмнэлэгт зочилж, Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй тусламжийн үр дүн болон явцыг сурвалжиллаа.
    Тус эмнэлэг нь буцалтгүй тусламжийн “Монгол-Япон сургалтын эмнэлэг барьж байгуулах төсөл”-ийн хүрээнд баригдаж байна. Нийслэл Улаанбаатарын хүн амын тоо эрс нэмэгдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөхцөл тааруу, эмчийн хүрэлцээ муу болон тэдний ур чадварыг дээшлүүлэх тогтолцоог сайжруулах асуудал тулгарч байна. Монголын анхны сургалтын эмнэлэг болох Монгол-Япон сургалтын эмнэлэг Улаанбаатар хотод нээгдсэнээр эдгээр асуудлыг шийдвэрлэхэд  илүү дөхөм болно хэмээн найдаж байна.
    Хэвлэлийн аян зохион байгуулсан энэ өдөр, Монгол-Япон сургалтын эмнэлэг барьж байгуулахтай холбоотой Япон Улсын хөгжлийн хамтын ажиллагааны талаар телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр удаа дараа нэвтрүүлснээс гадна сонин, интернетээр өргөнөөр цацагдлаа.

Япон-Монголын сургалтын эмнэлэг Монгол эмчлэх боломжгүй 26 өвчнийг эмчилнэ (2019/3/28 Үндэсний шуудан сонин)
 
ТАНИЛЦ: Япон менежментээр 1,042 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх МОНГОЛЫН АНХНЫ СУРГАЛТЫН ЭМНЭЛЭГ (2019/3/28 Ikon)

Монгол-Япон сургалтын эмнэлгийн байдал
 
Сургалтын эмнэлэг гадна талаас
 
Хэвлэл мэдээллийнхэнд төслийн
танилцуулга хийж буй нь
Хүлээн авах
 
Хагалгааны өрөө /хагалгааны үйл явцыг ажиглах
боломжтой цонх бүхий/
Эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж
(Соронзон резонанст томографи)
Хэвтэн эмчлүүлэх өрөө(1 хүний)
 

Лабораторийн багаж хэрэгслүүдтэй
танилцаж буй нь