Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Дулааны 4 дүгээр цахилгаан станцтай танилцав

2025/6/5
1 Станцын товч танилцуулгыг сонсов
2 Дурсгалын зураг
 5 дугаар сарын 30-ны өдөр, Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Дулааны 4 дүгээр цахилгаан станцад зочиллоо.
 
 Тус станц нь 1983 онд ашиглалтад орсон бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем, тэр дундаа Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 60 орчим хувийг, хотын дулаан, халуун усны хэрэгцээний 50 орчим хувийг нийлүүлж, олон жилийн турш Монголын ард түмний амьдралын суурь хэрэгцээг хангаж байна. Япон Улсын Засгийн газар нь 1990-ээд оноос хойш хэд хэдэн удаа буцалтгүй тусламж, иений хөнгөлөлттэй зээлээр дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ, мэргэжилтэн, ЖАЙКА-гийн сайн дурын гишүүдийг илгээж тус станцын дулаан, цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай байдал, үр ашгийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн.
 
 Элчин сайд М.Игавахара гэргийн хамт тус станцын Гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягаас станцын ерөнхий танилцуулга болон Японы олон жилийн дэмжлэгийн үр дүнгийн талаарх тайлбар мэдээллийг авав. Мөн ерөнхий удирдах щит, турбин зуухуудыг үзэж, Япон улсаас нийлүүлсэн тоног төхөөрөмжүүд нь эдүгээ ч тус станцын дулаан, цахилгаан хангамжийн системийн үйл ажиллагааг дэмжсээр байгаатай танилцлаа.
3 Элчин сайд М.Игавахара Ү.Төмөрхуяг захирлын хамт
4 Дулааны төв удирдах щиттэй танилцав
5 Турбиныг үзэж танилцав