Элчин сайд М.Игавахара Ажима Кентарогийн төгөлдөр хуурын концерт үзэв

2025/5/13
1
   5 дугаар сарын 10-ны өдөр Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Монгол Улсын Филармонийн концертын танхимд болсон Ажима Кентарогийн төгөлдөр хуурын концертыг үзэв. Уг концертыг Норовбанзад сангаас 5 дугаар сарын 9-нд болсон Н.Оюундарийн төгөлдөр хуурын концертын хамт “Монгол Японы найрамдлын гүүр” нэртэйгээр зохион байгуулсан бөгөөд Японы ЭСЯ дэмжин оролцсон юм.
   Сонгодог хөгжмөөр дамжсан Япон, Монгол хоёр орны харилцаа цаашид улам бүр өргөн хүрээтэй хөгжинө хэмээн найдаж байна.