Рахманиновын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдааны Япон дахь төлөөлөгчид төгөлдөр хуурын тоглолт зохион байгуулав
2023/9/19

9 дүгээр сарын 11-ний өдөр, Япон дахь Рахманиновын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдааны зохион байгуулагчид “Дэм авьяастан” хөгжмийн сургалтын төв болон ЭСЯ-тай хамтран Элчин сайдын өргөөнд төгөлдөр хуурын тоглолт зохион байгууллаа.
Тус залуу төгөлдөр хуурчдын уралдааны Япон дахь төлөөлөгч Касахара Томохиро, төгөлдөр хуурч, багш Ажима Кэнтаро нарыг Японоос хүрэлцэн ирснийг тохиолдуулан, Ажима багшийн 2 өдрийн хичээлд хамрагдсан Монгол хүүхдүүд мөн Ажима багш өөрсдийн урын сангаасаа тоглож сонирхууллаа.
Энэ үеэр Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Монголын авьяаслаг хүүхдүүд япон багштай учран золгосон энэ завшааныг ашиглан улам бүр өсөн дэвжиж, хөгжмөөр дамжуулан баялаг хийгээд энх амгалан эх дэлхийг бүтээхэд хувь нэмрээ оруулаасай хэмээн хүсэж байна” гэв.