Япон, Монголын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов

2026/11/4
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
2 Үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны тэргүүн Комүра Чикара нээлтийн үеэр мэндчилгээ дэвшүүлэв
   11 дүгээр сарын 2-ны өдөр Монголын Уран Зургийн Галерейд “Япон-Монголын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн” зохион байгуулагдаж, нээлтэд Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв. Уг үзэсгэлэнд Японы ЭСЯ дэмжигч байгууллагаар оролцсон юм.
   “Тогтвортой хөгжлийн зорилтын төлөөх соёлын солилцоо” сэдвийн хүрээнд болсон тус үзэсгэлэнд Япон болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 30 орчим гэрэл зурагчид оролцож, тус тусын бүс нутаг дахь тогтвортой үйл ажиллагааны үр дүнг бүтээлээрээ танилцууллаа. Мөн энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар илүү их ойлголттой болох боломж олгохыг зорьжээ.
3 Үзэсгэлэнгийн үеэр
4 Гэрэл зурагчдын хамт