Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Хөх тэнгэрт мандсан наран” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэн зохион байгуулагдав

2022/9/9
1 Элчин сайд Кобаяши мэндчилгээ дэвшүүлж буй нь
2 Үзэсгэлэнгийн үеэр
   9 дүгээр сарын 9-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулагдсан “Хөх тэнгэрт мандсан наран” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.
 
   Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнд японы 4 гэрэл зурагчны 20 гаруй жилийн хугацаанд Монголд авсан 160 орчим гэрэл зургийн бүтээлийг дэлгэн тавиад байна. Элчин сайд Х.Кобаяши үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Энэ боломжийг ашиглан гэрэл зураг хэмээх урлагийн салбар дахь хоёр орны харилцаа дэвжин хөгжихийн зэрэгцээ харилцан бие биеийнхээ мэдрэмж, сэтгэлгээний талаарх ойлголтоо гүнзгийрүүлнэ хэмээн найдаж байна” гэв.
 
   Үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжлэх тул Та бүхнийг саатан сонирхохийг хүсье.
3 (зүүн талаас) Гэрэл зурагчин Мацүмото, Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайд Ян Вытопил, Гэрэл зурагчин Савада, Элчин сайд Кобаяши, Гэрэл Зурагчин Шимизү