Япон-Монгол улсын хооронд диломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан "ЕБС дахь биеийн тамирын боловсрол: Япон улсын жишээн дээр" сэдэвт хэлэлцүүлэг
2022/3/3

3 дугаар сарын 2-ны өдөр Төрийн ордонд Япон-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “ЕБС дахь биеийн тамирын боловсрол: Япон улсын жишээн дээр” сэдэвт хэлэлцүүлгийг Японы Элчин сайдын яам болон УИХ дахь Монгол-Японы парламентын бүлэг, Биеийн тамир спортыг дэмжих бүлэгтэй хамтран зохион байгууллав.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн (УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга) болон Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар мэндчилгээ дэвшүүлэв. Элчин сайд Кобаяши хэлсэн үгэндээ “Биеийн тамирын хичээл нь эрүүл мэнд, бие бялдрын хөгжил төдийгүй дэг журам, асуудлыг даван туулах чадвар, багаар ажиллах чадварыг төлөвшүүлэх зэргээр олон зүйлийг сургадаг бөгөөд Японд олон хүүхдүүд секц дугуйлангаар дамжуулан дээрх чадваруудыг гүнзгийрүүлэн эзэмшдэг. Иймд Японы боловсролын тогтолцооноос санаа авахдаа биеийн тамирын боловсролд анхаарлаа хандуулбал туйлын баяртай байх болно” хэмээв.
Японоос Японы Биеийн тамир Шинжлэх ухааны их сургуулийн багш профессор Ширахата Казүяа (цахимаар), Монголоос МУБИС-ийн багш профессор Л.Уртнасан нар тус тус оролцон илтгэл тавив. Ширахата профессор биеийн тамирын боловсролоор “Амьдрах чадвар”-тай болгохыг зорьдог тухай дурдан, гар бөмбөгийн хичээлийн дүрс бичлэгийг ашиглан заах арга зүйн талаар бодитоор танилцуулсан нь хэлэлцүүлэгт оролцсон олон хүний талархлыг хүлээж маш хэрэгтэй зүйл сурлаа хэмээн олзуурхаж байсан.
Уг семинарт Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир спортын хороо, МУБИС болон боловсролын салбарт биеийн тамирын хичээл зааж буй 80 гаруй багш нар оролцсон юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн, УИХ дахь Биеийн тамир, спортыг дэмжих бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг Боловсролын багц хуулийг хэлэлцэж буй энэ цаг мөчид цаг үе олсон арга хэмжээ зохион байгуулсанд талархал илэрхийлэв.