Монгол Улсын Их Хурал болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хамтарсан “Япон лугаа адил хөгжье- Японтой хамт суралцахуй хөгжлийн үйл явц” хэмээх цуврал хэлэлцүүлэг

2022/1/18
 1 дүгээр сарын 17-ны өдөр, Монгол Улсын Их Хурал болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран “Япон лугаа адил хөгжье- Японтой хамт суралцахуй хөгжлийн үйл явц” хэмээх цуврал хэлэлцүүлгийн 4 дэх хэлэлцүүлэгийг “Төрийн захиргаа, төрийн албан хаагчийн тогтолцоо, төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвийн дор зохион байгуулав. Энэ удаагийн хэлэлцүүлэг дан цахимаар зохион байгуулагдсан бөгөөд УИХ-ын гишүүд, төрийн албан хаагч, орон нутаг дахь төрийн албан хаагч зэрэг 270 орчим хүн оролцлоо.
 Элчин сайд Х.Кобаяши, Японы төрийн албан хаагчийн “ёс зүйн карт”-ын талаар танилцуулан, энэ удаагийн хэлэлцүүлгээр “Монголын төрийн албан хаагчийн тогтолцоо болон төрийн албан хаагчийн ёс зүйг сайжруулахад хувь нэмэр оруулах чухал санаа, зөвлөмжүүдийг олж авна” гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
 Мөн, Васэда их сургуулийн улс төр, эдийн засгийн факультетын профессор Х.Инацүгү Япон Улсын тогтолцоо болон гадаад улсуудын тогтолцоог харьцуулсан илтгэл тавьсан бөгөөд тус хэлэлцүүлэгт оролцогчид уг сэдвээр санал бодлоо солилцлоо.
Цахим хэлэлцүүлэгийн явц
Элчин сайд Х. Кобаяши
Х.Инацүгү профессор оролцогчдын асуултад хариулав
Х.Инацүгү профессор илтгэл тавьж буй нь