Монгол Улсын Их Хурал болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хамтарсан “Япон лугаа адил хөгжье- Японтой хамт суралцахуй хөгжлийн үйл явц” хэмээх цуврал хэлэлцүүлэг

2021/12/24
 12 дугаар сарын 22-ний өдөр, УИХ-ын дарга Г. Занданшатарын санаачилгаар Монгол Улсын Их Хурал болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран “Япон лугаа адил хөгжье- Японтой хамт суралцахуй хөгжлийн үйл явц” хэмээх цуврал хэлэлцүүлгийн 3 дахь хэлэлцүүлэгийг “Эдийн засгийн төлөвлөлт ба хөгжлийн бодлого
төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө” сэдвийн дор зохион байгуулав. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, холбогдох салбарын төлөөлөл зэрэг 100 орчим хүн цахимаар болон танхимаар оролцлоо.
 Элчин сайд Х.Кобаяши уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Япон Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах мэдлэг, туршлагыг энд та бүхэнтэй хуваалцсанаар Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт болон төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулахад хувь нэмэр оруулах чухал санаа, зөвлөмжүүдийг олж авна” гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
 Японы хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах талаар арвин туршлагатай Япон улсын Эдийн засаг төлөвлөлтийн агентлагийн төлөвлөлтийн газрын дарга асан Ш.Үшижима болон К.Нагаяма мэргэжилтэн нар дээрх сэдвийн талаар илтгэл тавьсан бөгөөд УИХ-ын гишүүд болон бусад оролцогчидтой халуун хэлэлцүүлэгийг өрнүүллээ.  
УИХ-ын дарга Г. Занданшатар хэлэлцүүлгийг нээн үг хэлэв
Элчин сайд Х. Кобаяши мэндчилгээ дэвшүүлэв
Үшижима Шүничиро багш илтгэл тавив
Нагаяма Кацүхидэ мэргэжилтэн илтгэл тавив
Хэлэлцүүлэгийн явц