Монгол Улсын Их Хурал болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хамтарсан “Япон лугаа адил хөгжье- Японтой хамт суралцахуй хөгжлийн үйл явц” хэмээх цуврал хэлэлцүүлэг

2021/12/2
УИХ-ын дарга Г. Занданшатар хэлэлцүүлгийг нээн үг хэлэв
Элчин сайд Х. Кобаяши мэндчилгээ дэвшүүлэв
 11 дүгээр сарын 30-ны өдөр, УИХ-ын дарга Г. Занданшатарын санаачилгаар Монгол Улсын Их Хурал болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран “Япон лугаа адил хөгжье- Японтой хамт суралцахуй хөгжлийн үйл явц” хэмээх цуврал хэлэлцүүлгийн 2 дахь лекцийг “Японы эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого болон эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны гүйцэтгэх үүргийн тухай” сэдвийн дор зохион байгуулав. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд болон холбогдох салбарын төлөөлөл зэрэг 100 орчим хүн оролцлоо.
 
 Элчин сайд Х.Кобаяши тус хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд тэрээр дайны дараах сэргээн босголт, бүтээн байгуулалтыг амжилттай өрнүүлсэн Япон Улсын түүхийг судалснаар Монголын эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын гол санааг олж харна гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Япон Улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам болон Эдийн засгийн хүрээлэнгийн мэргэжилтэн нар цахимаар оролцон, Японы эдийн засгийн бодлого болон эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны гүйцэтгэх үүргийн тухай илтгэл тавив.
 Уг цуврал хэлэлцүүлэгийн эхний хэлэлцүүлэг 9 дүгээр сарын 30-ны өдөр, “Боловсролын шинэчлэл ба хүмүүнлэг боловсрол” сэдвээр зохион байгуулагдаж, Элчин сайд Х.Кобаяши цахимаар оролцсон. Цаашид, Хөгжлийн бодлого, Төрийн албан хаагчийн тогтолцоо сэдвээр хийх бөгөөд ирэх онд Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан сүүлийн хэлэлцүүлэгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
“ЖАЙКА”-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Э.Тамура мэндчилгээ дэвшүүлэв
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэлэлцүүлэгийг хаан, үг хэлэв
Хэлэлцүүлэгийн явц