“Япон лугаа адил хөгжье-Японтой хамт суралцахуй хөгжлийн үйл явц” цуврал хэлэлцүүлэг зохион байгуулагдав
2021/10/1

9 дүгээр сарын 30-ны өдөр, УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Монгол Улсын Их Хурал болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран “Япон лугаа адил хөгжье- Японтой хамт суралцахуй хөгжлийн үйл явц” хэмээх цуврал хэлэлцүүлгийн эхнийхийг “Боловсролын шинэчлэл ба хүмүүнлэг боловсрол” сэдвээр зохион байгуулав. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, боловсролын салбарын төлөөлөл гэх зэрэг нийт 100 гаруй хүн оролцлоо.
Түр хугацаагаар нутаг буцаад байгаа Элчин сайд Х. Кобаяши цахимаар оролцон үг хэлэв. Тэрээр Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд Япон Улсын хөгжил, туршлагыг загвар болгон судалж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Япон Улсаас Цүкүбагийн их сургуулийн профессор
Т.Фүжита болон Япон Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны яамны харьяа Үндэсний боловсролын бодлого судалгааны хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн шинжээч Х.Ийзүка нар цахимаар оролцон Япон Улсын боловсролын шинэчлэл, Ёс суртахууны боловсрол сэдвээр илтгэл тавив.
Энэхүү цуврал хэлэлцүүлэг нь “Эдийн засаг, аж үйлдвэржилтийн бодлого” “Хөгжлийн бодлого” “Төрийн албаны тогтолцоо” сэдвээр зохион байгуулагдах ба сүүлийнх нь ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах юм.