Монголын Үндэсний Паралимпын хорооны гишүүд Элчин сайдтай уулзав

2021/12/20
Дурсгалын зураг
Санал солилцов
 12 сарын 17-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Монголын Үндэсний Паралимпын үндэсний хорооны дарга Д.Нямхүү болон холбогдох албаны хүмүүстэй санал солилцов. Д.Нямхүү Токио-2020 паралимпын тэмцээний үеэр тамирчдын бэлтгэл хийх орчин нөхцөлийг бүрдүүлэх зэргээр бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн японы ард түмэнд талархаж буйгаа илэрхийлээд дурсгалын зүйл гардуулав. Харин Элчин сайд Х.Кобаяши шинэ төрлийн коронавирусийн тархалтын хүнд цаг үеийг үл харгалзан хүндийн өргөлтийн төрөлд алтан медал хүртэж, бүхий л хүчээ дайчлан өрсөлдсөн тамирчид, тэдгээрийг дэмжин тусалж ирсэн холбогдох хүмүүст талархлаа илэрхийллээ.
 Мөн ирэх жил тохиох Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн жилийн хүрээнд хэрэгжих тэмдэглэлт арга хэмжээ болон хамтран ажиллах олон арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.
Дурсгалын зүйл гардуулав