“Монгол-Японы соёлын харилцаа” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн арга хэмжээ болов
2023/6/5

5 дугаар сарын 29-ний өдөр, Япон Улсын Элчин сайдын өргөөнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, МУ-ын гурав дах Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монгол шуудан ХК-ний Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, дуучин Д.Оюунтүлхүүр, “Оюунтүлхүүр сан” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Күно Шожи нарын оролцсон “Монгол-Японы соёлын харилцаа” сэдэвт шуудангийн марк хэвлэгдэн гарсан ёслолын арга хэмжээ боллоо.
Энэхүү шуудангийн марк нь Япон, Монголын соёлын харилцааг хөгжүүлж ирсэн Д.Оюунтүлхүүрийн амжилт, бүтээлд зориулан хэвлэгдсэн бөгөөд Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Хоёр орны харилцааг баяжуулах нэг түлхүүр бол урлаг соёлын салбар дах хамтын ажиллагаа юм. Өнөөг хүртэлх хоёр орны урлаг, соёлын харилцаанд голлох томоохон гавьяа, зүтгэл гарган, цаашид ч үргэлжлүүлэн олон хэлбэрээр хувь нэмэр оруулна хэмээн найдаж буй Д.Оюунтүлхүүрийн зурагт шуудангийн марк хэвлэгдэн гарсанд тун их баяртай байна” гэв.
Д.Оюунтүлхүүр 1989 онд Японд зохион байгуулагдсан “Дэлхийн хүүхдийн хөгжмийн 7-р наадам”-д Гран-при шагнал хүртсэн бөгөөд Японд дуучин болох гараагаа эхлүүлэн, тухайн жилдээ шинэ жилийн Коохакү-үта-гассэн нэвтрүүлэгт ч оролцож байжээ. Дуучны хувиар ажиллангаа 1996 онд “Оюунтүлхүүр сан”-гаа үүсгэн байгуулж, хүнд өвчтэй монгол хүүхдүүдийн эмчилгээнд дэмжлэг үзүүлэх, хараа хяналтгүй хүүхдүүдийг хамгаалах төв ажиллуулах зэрэг сайн үйлс хийж ирснээс гадна Японы Зүүн хойд бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа тус сангийн үйл ажиллагааны хүрээнд гамшигт нэрвэгдсэн бүс нутагт хандивын тоглолт зохион байгуулж, гамшигт өртсөн хүүхэд, залуусыг Монголд урьж байсан юм.
Түүний Япон, Монголын соёлын харилцаа зэрэгт оруулсан гавьяа, зүтгэлийг үнэлэн 2009 онд Элчин сайдын өргөмжлөл, 2014 онд Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөлөөр шагнаж байжээ.