Ази, Номхон далайн бүсийн Отеллогийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн

2023/6/27
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд Х.Кобаяши
2 Дэлхийн Отеллогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Бэнкт Стийнтофт
   6 дугаар сарын 24-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төвд зохион байгуулагдсан Ази, Номхон далайн бүсийн Отеллогийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээний нээлтэд оролцов.
   Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Хялбар дүрэмтэй хэдий ч, гүн утга агуулгатай Оттелогоор дамжин дэлхийн энх тайван, найрамдалт харилцаа гүнзгийрээсэй гэж хүсэж байна” хэмээв.
   Энэ тэмцээнд Монгол, Индонези, Австрали, БНСУ, Сингапур,Тайланд, Хятад, Японоос 100 гаруй тамирчид хуран цугларч 3 өдрийн турш хоорондоо харилцан танилцаж,  тэмцээн сонирхолтой болж өнгөрлөө.
   Мөн уг тэмцээнд Японоос 9 хүчтэй тамирчин ирж оролцсон бөгөөд өнгөрсөн жилийн Отеллогийн дэлхийн аварга Үрано Кэнто тэргүүн байрыг эзлэв. Баяр хүргэе.
 
3 Дэлхийн Отеллогийн холбооны Ази, Номхон далайн салбарын тэргүүн Иван Чан
4 Монголын Отелло сонирхогчдын холбооны тэргүүн Т.Эрдэнэбаатар
5 Дэлхийн аварга япон тамирчдын хамт
6 Дурсгалын зураг