Элчин сайд Х.Кобаяши Орхон аймагт болсон ойжуулалтын төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов

2023/10/2
1
2
 Элчин сайд Х.Кобаяши 9 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотын Баян өндөр ууланд болсон “Монголын хойд бүс нутгийн ой модыг нөхөн сэргээх зорилго бүхий мод тарих төсөл”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
 Энэхүү төсөл нь өнгөрсөн 11 сард Япон Улсад болсон хоёр орны дээд хэмжээний уулзалтын үеэр зарласан “Япон, Монголын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Япон Улсын засгийн газрын зүгээс дэмжих зорилгоор явуулж байгаа юм. Уг төслийн хүрээнд Орхон аймагт гурван жилийн хугацаанд 20 мянга орчим мод тарьж ойжуулна.
 
 Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ энэхүү төсөл маань цар хүрээ, үр дүнгийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Япон Улсын оруулсан хувь нэмрийн бэлгэ тэмдэг болно гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр орны шинэ түншлэлийн хүрээнд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээ нь хоёр орны цаашдын хамтын ажиллагааны нэгэн тулгуур багана болоосой хэмээн хүсэж байна хэмээв.
3