Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ болов
2023/5/25

Япон Улсын Гадаад хэргийн сайд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Япон, Монгол хоёр орны эрдэм шинжилгээний харилцааг хөгжүүлэхэд нөр их хүчин чармайлт гарган хоёр орны найрамдалт, найрсаг харилцаанд хувь нэмрээ оруулсан гавьяа зүтгэлийг үнэлэн ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал асан А.Очир, БСШУЯ-ны Соёлын өв, музейн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн асан З.Оюунбилэг (Монгол Улсын Сэргээн засварлалтын зөвлөх архитектор), ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөг, лабораторийн Салбарын эрхлэгч Б.Цогтбаатар нарын 4 эрхэмд Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах болсноо зарласан билээ.
5 дугаар сарын 24-ний өдөр, Монгол Улсын Филармонийн концертын танхимд Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд БСШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхөлөг болон ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл зэрэг нийт 80 орчим зочид оролцсон бөгөөд өргөмжлөл хүртсэн 4 эрхэм өөр өөрсдийн мэргэжлийн салбар дах Япон, Монголын хамтын ажиллагааны түүхэн замнал, хоёр орны хамтын ажиллагааны үр дүн зэргийг танилцуулав.