Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний баярын өдөрт зориулсан хүлээн авалтыг Элчин сайдын өргөөнд зохион байгууллаа.

2018/8/30
   2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Элчин сайд М.Такаока Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний баярын өдөрт зориулсан хүлээн авалтыг хоёр дахь удаагаа Элчин сайдын өргөөнд зохион байгууллаа. Энэхүү хүлээн авалтад хүндэт зочны хувиар Батлан хамгаалахын сайд ноён Н.Энхболд уригдан ирсэн бөгөөд Монгол Улсын Батлан хамгаалах салбарын “Чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн 2018 оны хаалтын ёслолын ажиллагаанд оролцохоор Монгол Улсад айлчлал хийж буй Япон Улсын Ерөнхий сайдын тусгай зөвлөх К.Соноүра, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатар зэрэг Монгол Улсын Батлан хамгаалах яамны удирдлага, Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон Батлан хамгаалахын атташе нар оролцон өргөн дэлгэр тэмдэглэлээ.

                                            
 Элчин сайд М.Такаока мэндчилгээ дэвшүүлж буй нь

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэндчилгээ дэвшүүлж буй нь

 Япон Улсын Ерөнхий сайдын тусгай зөвлөх К.Соноүра хундаганы үг хэлж буй нь

 Япон Улсын Ерөнхий сайдын тусгай зөвлөх К.Соноүра, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд,
Японы Батлан Хамгаалах Академи болон бусад батлан хамгаалахын сургалт, курсийг төгсөгч Монголын Зэвсэгт хүчний офицеруудын хамт дурсгалын зураг татуулж буй нь