Элчин сайд Х.Кобаяши Байгууламж-Од компанийн үйл ажиллагаатай танилцав. (Японы тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн компани)

2022/7/8
Элчин сайд Х.Кобаяши Байгууламж-Од компанийн ажилтангуудын хамт
Элчин сайд Х.Кобаяши, Японы чулуулгыг буталж элс гаргах тоног төхөөрөмжийн талаар танилцуулж буй “Коорицү Коогёо” компанийн М.Фүкүхиро захиралын хамт
  6 дугаар сарын 24-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши төмөр бетон эдлэлийн үйлдвэр болох “Байгууламж-Од” компанийн үйл ажиллагаатай танилцав. Тус компани 2003 онд байгуулагдсан бөгөөд одоогоор Улаанбаатар хотод дөрвөн үйлдвэртэй. Байгуулагдсан цагаасаа хойш “100 жилийн түүхтэй компани” болохыг зорьж буй тус компани нь Япон Улсын “Коорицү Коогёо” компанийн чулуулгыг буталж элс гаргах тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн Монголд бат бэх, эдэлгээ сайтай бетон эдлэлийг үйлдвэрлэж байна.
  “Байгууламж-Од” компани нь “Коорицү Коогёо” компанийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхийн зэрэгцээ Япон Улсын бетон эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн сургалтад хамрагдан технологи, ур чадвараа сайжруулж байна.