"Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" (2 дахь жил) төслийн хүрээнд гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ

2026/10/13
1 167 дугаар цэцэрлэг дээр
2 Коридорт суурилуулсан бариул
 10 дугаар сарын 6-ны өдөр, 2025 оны санхүүгийн жилд Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд Японы Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслөөс Нийслэлийн 167 дугаар цэцэрлэг болон Энх-Энэрэл Өрхийн эрүүл мэндийн төвд гүйцэтгэсэн засварын ажлыг хүлээлгэн өгөх ёслолыг зохион байгуулав.
 Энэхүү төсөл нь сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, эрт үеийн дэмжлэг, оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд Нийслэлийн 3 дүүрэг, Сэлэнгэ, Баянхонгор аймгийн цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд орчны тохижилт болон чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэ удаад 167 дугаар цэцэрлэгийн доторх босго, саадыг алгуур налуу болгож ариун цэврийн өрөөнд бариул суурилуулсан бол Энх-Энэрэл Өрхийн эрүүл мэндийн төвд гадна хаалганы хэсэгт налуу зам барьж, ариун цэврийн өрөө, шат, корридорын хэсэгт зоиулалтын бариул суурилуулах зэргээр тусгай хэрэгцээт хүүхдүүдэд саадгүй, хүртээмжтэй орчныг бий болгоход чиглэсэн ажлууд хийгдлээ.
 ※ Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламж гэдэг нь: Хөгжиж буй улс орнууд болон бүс нутагт Японы ТББ-аас хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд Япон Улсын засгийн газраас санхүүжилт олгох тогтолцоо юм.
3 Эрүүл мэндийн төвийн гадна шатны хажуугийн налуу зам
4 Шатны бариул
5 Ариун цэврийн өрөөнд суурилуулсан тусгай бариул бүхий суултуур