Эрт илрүүлэг, оношилгооны “NURA” төвийн нээлт
2023/9/22

Фүжифилм корпорацийн бүтээсэн эрт илрүүлэг, оношилгооны "NURA" төвийг Монгол дахь түнш Таван Богд групп 9-р сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод нээлээ. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Фүжифилм корпорацийн ерөнхийлөгч Т.Гото, Таван Богд группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нарын хамт Элчин сайд Х.Кобаяши оролцов.
Элчин сайд Х.Кобаяши тус төвийн нээлтийн хүлээн авалтад мэндчилгээ дэвшүүлэхдээ “Хиймэл оюун ухаан болон хүний биед үзүүлэх ачааллыг бууруулсан орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн “NURA” төв нь Монголын ард түмнийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд хувь нэмэр оруулахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй дижитал шилжилтийг дэмжихэд түлхэц болж байна" хэмээв.
Монгол Улс нь Энэтхэг Улсын дараа “NURA”төвийг байгуулсан дэлхийн хоёр дахь орон юм. Таван Богд групп нь Фүжифилм корпорацын Энэтхэг Улсад байгуулсан охин компанитай хамтран ажиллаж байна.