Элчин сайд М.Игавахара “Чингис хаан” Олон улсын нисэх буудал Skytrax “4 од” зэрэглэлийн батламж залах ёслолд оролцов.
2024/5/24

5 сарын 22-ний өдөр, Элчин сайд М.Игавахара “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний SKYTRAX байгууллагаас “4 од” зэрэглэлийн үнэлгээ хүртсэн батламж залах ёслолд оролцов.
Элчин сайд М.Игавахара “4 од зэрэглэл нь Парис, Франкфурт хоттой эн зэрэгцэх үнэлгээ бөгөөд терминалын дизайн, зорчигч болон үйлчлүүлэгчид рүү чиглэсэн үйлчилгээ, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага зэрэг 800 гаруй нарийвчилсан чанарын үзүүлэлтийн үр дүн билээ. Ийм өндөр үнэлгээ авсан нь NUBIA-ийн удирдлага мөн тус нисэх буудалд ажиллаж буй хүн бүхний хүчин чармайлт, сэтгэл шингэсэн зочломтгой байдал өндрөөр ийнхүү үнэлэгдсэн гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Мөн мэндчилгээндээ “Япон Улсын засгийн газрын хувьд хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон, Монгол Улсын агаарын гарц болох “Чингис хаан” Олон улсын нисэх буудлыг хөгжүүлэхийн тулд бүхий л бололцоогоо дайчлан ажиллах болно” гэж дурдав.
Тус буудлыг Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар барьж, Японы (Mitsubishi Corporation, Narita International Airport corporation, Japan Airport Terminal Co., Ltd., JALUX Inc.) болон Монголын тал хамтран байгуулсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК (NUBIA) үйл ажиллагааг нь эрхэлж байна.