Япон Улсын ХАЁТ-ийг танилцуулах хэвлэлийн аян зохион байгууллаа. (“ЧИНГИС ХААН” ОУНБ)

2021/8/26
nubia1 Найрамдлын дурсгалын цогцолбор хөшөөг сурвалжилж буй хэвлэл мэдээллийнхэн
nubia2 Хөөрч буух зурваст сурвалжлага хийж буй хэвлэл мэдээллийнхэн
            8 дугаар сарын 23-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” ХХК-тай хамтран хэвлэл мэдээллийнхэнд зориулан Японы ХАЁТ-ийг танилцуулах хэвлэлийн аянг зохион байгуулж, өдөр тутмын сонин, интернэт сайт, телевиз зэрэг нийт 7 байгууллагын 13 сэтгүүлч, зураглаачид оролцлоо. Энэ удаагийн аянаар “ЧИНГИС ХААН” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа, Японы техникийн хамтын ажиллагааны төслийн үр дүн, тус онгоцны буудлын барилга байгууламж зэрэгтэй танилцаж Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн тусламжийн үр дүнгийн талаар сурвалжиллаа.
 
            Өнөөг хүртэл гадаад, дотоодын олон зорчигчдод үйлчилгээ үзүүлж ирсэн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал нь 1957 онд ашиглалтад орсноос хойш Монгол Улсын хөгжлийг даган өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд нислэгийн зурвасын хучилтын ажил, өргөтгөл засваруудыг хийж ирсэн билээ. Гэсэн хэдий ч тус нисэх буудал нь урд ба зүүн талаараа уул толгодоор хүрээлэгдсэн, зөвхөн баруун хойд талаасаа нислэг үйлдэх боломжтой зэрэг газар зүйн байршил нь хязгаарлагдмал, цаг уурын нөхцөл нь онгоцны хөөрөх ба буух үйлдлүүдийг хязгаарлаж нислэг хойшлох, саатах, цуцлагдах асуудал байнга гардаг тул нислэгийн найдвартай, аюулгүй байдлыг сайжруулах шаардлага үүсээд байсан юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-аас,  иений хөнгөлөлттэй зээлийн төслөөр (65 тэрбум 657 мянган иен) дамжуулан “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилд хамтран ажилласан билээ. Энэхүү бүтээн байгуулалтын төслийн зөвлөх компаниар Японы хувийн хэвшлийн “Азүса Сэккэй ХК - Ориентал Глобал Консалтанс ХК түншлэл” болон гүйцэтгэгч компаниар “Мицүбиши ХК – Чиёода ХК түншлэл” тус тус ажиллаж, Япон улсын хамгийн орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн юм.
 
             Дээрх хөнгөлөлттэй зээлийн төслөөс гадна, “ЖАЙКА” байгууллагаас техникийн хамтын ажиллагааны төслөөр дамжуулан нисэх буудлын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, нислэгийн зурвас болон шатахуун хангамжийн ашиглалт засвар үйлчилгээ, үнэ тариф тогтоох болон түрээсийн менежмент, зорчигчийн тав тухтай байдал, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа, нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлтийн ажилд хамтран ажиллаж, Японы холбогдох байгууллага, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр “All Japan” хамтын ажиллагааг хэрэгжүүлсэн юм. Өнөөг хүртэл, төсөл хэрэгжүүлсэн 3000 өдрийн хугацаанд Японы мэргэжилтнүүд урт болон богино хугацаанд Монгол улсад ирж ажиллан, нийт 150 орчим нислэгийн салбарын албан хаагчид Япон улсад дадлагажиж, сургалтад хамрагдсан байна.
 
           Түүнчлэн, “ЖАЙКА”-аас шинэ нисэх буудлын менежментийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлснээр, Монгол улсад анх удаа нисэх буудлын менежментийг хувийн хэвшил хариуцахаар болж, Япон компаниудын түншлэл болон Монголын төрийн өмчит компанийн хамтарсан “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” ХХК-ийг байгуулж, Монгол Улсын Засгийн газартай концессийн гэрээ байгуулан нисэх буудлын менежментийг хариуцаж байна.
 
Иений зээлийн төслийн товч танилцуулга
  • Нийт санхүүжилт: 65 тэрбум 657 мянга иен
  • Төсөл хэрэгжсэн хугацаа: 2013.06 сард эхэлж 2020.07 сард дуусав.
  • Зорчигч үйлчилгээний терминалын барилгын талбайн хэмжээ: 35,300 м2 (жилд 2 сая зорчигч хүлээн авах боломжтой)
  • Хөөрч буух зурвас: 3,600м урт, 45м өргөн, 1 зурвас
  • Перрон: 104,200 м2
  • Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, шатахуун хангамжийн гидрант системийн байгууламж, ангарын барилга, засвар арчлалтын тоног төхөөрөмжүүд, гал унтраах, авран хамгаалах албаны барилга, дулаан хангамжийн барилга байгууламж, нисэх буудлын аюулгүй ажиллагааг хангах бусад байгууламжууд
  • Төслийн зөвлөх:     “Азүса Сэккэй ХК Ориентал Консалтанс Глобал ХК” түншлэл
  • Ерөнхий гүйцэтгэгч: “Мицүбиши ХК-Чиёода ХК” түншлэл
 
 
Энэ удаагийн хэвлэлийн аян хэрэгжсэний дараа, “ЧИНГИС ХААН” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг телевизийн мэдээгээр дамжуулахын хамт, өдөр тутмын сонин болон интернэт сайтуудаар мэдээлсэн юм.
 
【Телевиз】
(МҮОНРТ)http://www.mnb.mn/i/242839(35мин 42сек)
 
【Сонин】
(Өдрийн сонин 1,6-р нүүр)8 сарын 24
(Зууны мэдээ 1,4-р нүүр)8 сарын 24
(Үндэсний шуудан1,4-р нүүр)8 сарын 25
 
【Интернэт сайт】
(News.mn)https://news.mn/r/2466499/
(Montsame)https://www.montsame.mn/mn/read/272962
(IKON.mn)https://ikon.mn/n/2b2v
(Gogo.mn)https://gogo.mn/r/m3owq
(Zuunii medee)http://www.zms.mn/a/86478
(Polit.mn)https://www.polit.mn/a/91409
 
nubia3 NUBIA ХХК-ийн танилцуулгыг сонсож буйхэвлэл мэдээллийнхэн
nubia4 Япон Улсын тусламжаар байгуулсаныг илэрхийлэх самбар