Элчин сайд М. Игавахара олзлогдсон япон иргэдийн түүхийг танин мэдэх уулзалтад оролцов
2025/5/23


5 дугаар сарын 18-ны өдөр Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Чингэлтэй дүүргийн Ногоон нуурын цэцэрлэгт хүрээлэнд болсон олзлогдсон япон иргэдийн түүхийг танин мэдэх уулзалтад оролцлоо. Үүнд нийт 100 гаруй япон, монгол хүмүүс хүрэлцэн ирсэн бөгөөд энэ үеэр олзлогдсон япон иргэдийг харгалзаж байсан Г.Чогсомжав гуай дурсамжаасаа хуваалцахын хамт Ногоон нуурын цэцэрлэг хүрээлэнгийн “Сакура” гэр музейн үүсгэн байгуулагч С.Өлзийтогтох өнгөрсөн оны 11 сард Япон орныг зорьж олзлогдож байсан япон иргэдтэй уулзан тэдний бодит түүхийг сурвалжилж ирсэн тухайгаа ярилаа. Түүнчлэн дурсгалын мод тарих арга хэмжээнд оролцов. Дайн дууссанаас хойш 80 жил болж буй энэ жил уг уулзалтаар дамжуулан энх тайвны үнэ цэнийг дахин нотлон харууллаа.



