Элчин сайд М.Игавахара олзлогдсон япон иргэдийн түүхийг танин мэдэх уулзалтад оролцов

2026/5/11
1 Элчин сайд М. Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
2 Дурсамжаа хуваалцсан 99 настай Н.Гонгор гуай
   5 дугаар сарын 9-ний өдөр Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Чингэлтэй дүүргийн Ногооннуурын цэцэрлэгт хүрээлэнд олзлогдсон япон иргэдийн “Сакура” гэр музейн үүсгэн байгуулагч С.Өлзийтогтохын санаачлан зохион байгуулсан түүхийн танин мэдэх уулзалтад оролцлоо.
 
   Сакура нахиалсан хаврын энэ өдөр япон, монгол 50 орчим иргэд цугларч дайны дараах жилүүдэд цэргийн сургуулийн сонсогч байсан өдгөө 99 настай Н.Гонгор гуайн дурсамж яриаг сонслоо.
   Энэ үеэр Элчин сайд М.Игавахара, Япон, Монгол хоёр улс ойр дотно харилцаатай болсон энэ цагт өнгөрсөн түүхээ үл мартан, эргэн санаж байхын чухлыг онцлоод эдгээр түүхийг олонд хүргэх үйл ажиллагааг хийж ирсэн С.Өлзийтогтох захиралд талархал илэрхийллээ.
3 Арга хэмжээнд оролцогсод
4 Нахиалж буй сакүра мод