Японы Охидын баяр болон Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан хүлээн авалт

2019/3/5
  3-р сарын 1-ний өдөр Япон улсын элчин сайдын яам нь Монгол улсад амжилттай ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөлийг Элчин сайдын өргөөнөө урин 3-р сарын 3-ны Японы Охидын баяр болон 3-р сарын 8-ны Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан хүлээн авалтыг зохион байгууллаа.
  Тус хүлээн авалтад Эрүүл мэндийн сайд Сарангэрэл болон Монгол улсын соёл урлаг, улс төр, эдийн засаг, хэвлэл мэдээлэл, спортын салбарын төлөөлөл болох 80 гаруй эмэгтэйчүүд оролцсон бөгөөд Японы охидын баяр болон охидын баяраар засдаг хүүхэлдэйг сонирхон ярилцаж, тус баярыг өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүллээ.
 
Элчин сайд Такаока болон
Эрүүл мэндийн сайд Сарангэрэл
 
      
Гадаад харилцааны яамны сайд Цогтбаатарын гэргийд
“Хина” хүүхэлдэйн талаар тайлбарлаж буй
Элчин сайд Такаокагийн гэргий
Хүлээн авалтад оролцсон эмэгтэйчүүдийн төлөөлөлүүд
 
      
“Хина” хүүхэлдэйн талаарх танилцуулга
 

Элчин сайдын өргөөнд зассан “Хина” хүүхэлдэй