“Япон хэл, Япон соёл судлаач оюутан”-ны талаар танилцуулга хийв

2025/12/18
1
2
 12 дугаар сарын 17-ны өдөр, тус ЭСЯ-ны атташе М.Морияма МУИС, МУБИС болон Соёл эрдэм дээд сургуульд зочилж, япон хэлний мэргэжлээр суралцаж буй оюутнуудад зориулан Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн нэг болох “Япон хэл, Япон соёл судлаач оюутан”-ны талаар танилцуулга хийв.
 Энэ нь япон хэл, япон соёлын мэргэжлээр суралцаж буй их сургуулийн гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд Японы их сургуульд нэг жилийн хугацаатай япон хэлний чадвар, Япон орон судлал болон япон соёлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх сургалтад хамрагдах боломжийг олгодог юм.
 2026 оны уг хөтөлбөрийн шалгалтын зар ирэх оны 1 дүгээр сарын эхээр тус ЭСЯ-ны цахим хуудсанд нийтлэгдэх болно.
3