“Нийгата мужийн сургууль, бараа, аялал танилцуулах өдөрлөг” болов
2023/9/1

8 дугаар сарын 31-ний өдөр, тус ЭСЯ-ны Дэд тэргүүн Ш.Кикүма Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдсан “Нийгата мужийн сургууль, бараа, аялал танилцуулах өдөрлөг”-т оролцов. Энэ удаагийн өдөрлөгт Нийгата мужийн 5 их, дээд сургууль оролцож өөрсдийн сургуулийн талаарх мэдээллийг танилцуулахаас гадна Нийгата мужийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлахын хамт Нийгата муж руу сургуулийн танилцах аялал хийхийг уриалсан мэдээллийн булан ажиллаж байв.
Дэд тэргүүн Ш.Кикүма мэндчилгээ дэвшүүлэхдээ “Нийгата муж нь өнөөг хүртэл олон монгол оюутнуудыг хүлээн авч, солилцоог дэмжих хөтөлбөрөө үргэлжлүүлж ирснээрээ монголчуудад танигдсан муж билээ. Амтат будаа ба сакэ, үзэсгэлэнт уул ба далай, халуун рашаан ба цана зэрэг аялал жуулчлалын өлгий нутаг гэдэг утгаараа сэтгэл булаам нутаг юм. Иймд өнөөдрийн өдөрлөгөөр дамжуулан монголчууд Та бүхнийг Нийгата нутгийн сэтгэл татам сайхан зүйлстэй заавал танилцахыг хүсье” хэмээв.