Элчин сайд М.Игавахара Нийгата мужийн Их сургуулийн Монгол дахь оффисийн нээлтийн арга хэмжээнд оролцов

2025/8/22
1 Нийгата мужийн Их сургуулийн захирал Р.Вакасүги
2 Монгол Японы Хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж
 Элчин сайд М.Игавахара 8 дугаар сарын 21-ний өдөр, Монгол Японы Хүний нөөцийн хөгжлийн төвд зохион байгуулагдсан Нийгата мужийн Их сургуулийн Монгол дахь оффисийн нээлтийн арга хэмжээнд оролцож, баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв. Нийгата муж нь Монгол Улстай харилцаатай орон нутгийн Засаг захиргааны хувиар манлайлах үүрэг гүйцэтгэн, олон салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. Энэ удаа нээлтээ хийж буй Монгол дахь оффис залуу үеийнхэний харилцааг нэмэгдүүлэх, хоёр орны аж үйлдвэр, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг бэхжүүлэх төв болно хэмээн найдаж байна.
 
3 Элчин сайд М.Игавахара
4 Нийгата мужийн Засаг дарга Х.Ханазүми
5 МУИС-ийн ректор Б.Очирхуяг
6 Дурсгалын зураг