“2026 оны Нийгата мужийн нэрэмжит япон хэлний уран илтгэлийн тэмцээн” зохион байгуулагдав
2026/9/29
Нийгата мужийн Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Үэки Ёшиаки болон тэмцээнд оролцогчид
Дурсгалын зураг
9 дүгээр сарын 27-ны өдөр Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд Нийгата мужийн Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санаачилгаар Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Монгол-Нийгатагийн найрамдлын нийгэмлэг хамтран хэрэгжүүлсэн “2026 оны Нийгата мужийн нэрэмжит япон хэлний уран илтгэлийн тэмцээн” болж өндөрлөв. Уг тэмцээнд Японы ЭСЯ дэмжигч байгууллагаар оролцлоо.
2 жилийн дараа 6 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд нийт 10 оюутан “Нийгата мужийн залууст Монголын сэтгэл татам онцлогийг хэрхэн илэрхийлэх вэ” сэдвээр өөрийн туршлагадаа тулгуурлан Монгол орны талаарх сонирхолтой илтгэл тавьлаа. Тэмцээний эхний байрт шалгарсан 3 хүнийг Нийгата мужийн Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Үэки Ёшиаки ирэх хавар Нийгата мужид аялах эрхээр шагналаа.