Элчин сайд М.Игавахара Монгол дахь Япончуудын холбооны нэгдсэн хурал болон шинэ жилийн баярт оролцов
2023/12/14


12 дугаар сарын 9-ний өдөр Монгол дахь Япончуудын нэгдсэн хурал, шинэ жилийн баярын арга хэмжээ Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлж, Япон, Монгол хоёр орны харилцааг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж буй холбооны гишүүдэд талархан, цаашдын хоёр орны харилцаа улам гүнзгийрнэ хэмээн найдаж буйгаа илэрхийллээ. Танхимд 200-аад хүмүүс хүрэлцэн ирж, халуун дотно яриа өрнүүлж, цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэв.