Элчин сайд Х.Кобаяши, МУЭИС-ийн эрдэмтэн судлаач нарын уулзалт
2022/1/19

1 дүгээр сарын 18-ний өдөр Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Эрдмийн Их Сургуульд зохион байгуулагдсан Япон судлалын эрдэмтэн, судлаачдын уулзалтад оролцов.
Элчин сайд Х.Кобаяши хурлын эхэнд хэлсэн үгэндээ "Япон, Монгол хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хүйтэн дайны нөлөөгөөр хүнд үеийг туулсан ч харилцан ойлголцол, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргасаар ирсний үр дүнд өнөөгийн найрамдалт харилцаа бий болсон хэмээгээд Монгол Улс ардчилсан орны хувьд улам бүр хөгжин, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна" гэв. Тэрээр монгол орны ирээдүйн хөгжилд агаарын тээвэр, эко аялал жуулчлал, мэдээлэл технологийн салбар нь хөгжлийн нэг гарц юм гэдгийг онцоллоо.
Тус уулзалтад Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн захирал Ч.Зэгиймаа тэргүүтэй эрдэмтэн, багш нар оролцож, зарим судлаач, багш нарын танилцуулга, илтгэлийг сонсон, санал сэтгэгдлээ солилцов.