Элчин сайд М.Игавахара Монгол дахь Япончуудын Холбооны зуны арга хэмжээнд оролцов
2024/6/13
Элчин сайд М.Игавахара 6 дугаар сарын 8-ны өдөр Монгол дахь Япончуудын Холбооноос зохион байгуулсан зуны арга хэмжээнд оролцов. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсад оршин сууж буй 40 гаруй Япон иргэд оролцсон бөгөөд Элчин сайд М.Игавахара тэдний хамтаар Дамбадаржаа дахь япон иргэдийн дурсгалын цогцолборт очин, дайны дараа эх нутагтаа буцах чин хүслээ гүйцэлдүүлж чадалгүй амь үрэгдсэн Япон иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөв.
Элчин сайд уг арга хэмжээний үеэр холбооны гишүүдтэй найрсаг яриа өрнүүлэн санал бодлоо солилцлоо.
Элчин сайд уг арга хэмжээний үеэр холбооны гишүүдтэй найрсаг яриа өрнүүлэн санал бодлоо солилцлоо.